5 days 5 looks 1 girl / day1

Сайн уу? Залуусаа, Сайхан наадаж сайхан амарцгаасан биз дээ. Амралт маань ихдээд ажил маань маш холдчихсон байна. Хайртай уншигчид та нараасаа Томоос том уучлалт гуйя. Тэгэхдээ энэ хооронд юу хийж ямар үйл явдал тохиолдосноо хуваалцнаа. Нөхөөд кккк
Наадмын өмнөхөн явсан аялалынхаа тухай уламжлал ёосоороо цуврал посдоо хүргэх гэж байна шүү. Өмнөх жилийн аялалыг уншаагүй хүмүүс энд дарж уншиж болно шүү.

Байгалын аялал жуулчлалын томоохон төлөөлөгч болсон Солонгосын Жэжү арлаар аялаад ирлээ. Энэ жил яагаад ч юм нэг нам тайван газар амармаар санагдаад. Хотын амьдралаас жоохон залхаад гэхүү дээ. Дуу чимээ, алхам алхам бүрд таарах хавцал мэт өндөр байшин, нөгөө булан бүрт байдаг хаана ч адилхан бараатай брэндийн дэлгүүр, түргэн хоолны газартай их хотоос залхалаа. Надад ер нь яг энэ маягаараа хөгжөөд байвал олон үндэстний дэлхий бус харин нэг соёлтой нэг хоолтой нэг загвартай дэлхий гэдэг нэртэй нэг л улс болчих юм шиг санагдаад энэ их хурдацтай хөгжлөөс нэг л айдаг болчихсон шүү. За яааг сэдэв маань хазайхгэжийна ккк. Энэ талаар Facebook хуудсаараа дараа санаа бодлоо хуваалцая. Аялалдаа эргээд ороё.
Жэжү бол нутаг дэвсгэрийн хувьд манай Улаанбаатар хоттой адил хэмжээтэй, 500.000 гаран хүн амтай жижигхээн арал. Тэгэхдээ гайхалтай үзэсгэлэнтэй. Тийм ч учраас төрийн бодлогоороо энэ онгон байгалыг хэвээр нь авч үлдээхийн төлөө маш ихийг хийж түүнийг нь үзхээр сард 4 сая жуулчид очиж байдаг гэсэн.

What I saw:

 Миний хархийг дэсэн ядан байсан зүйл бол далай. Би далайг харах болгондоо тайвширч ямар нэгэн үл мэдэх зүйлд ховосдуулсан мэт болдог болхоор хамгийн гайхалтай хэсэг нь энэ хязгааргүй үргэлжлэх цэнгэх далай юм.



 Жэжү гурван зүйлээрээ их алдартай гэнээ. 1-чулуу, 2-хүүхэн, 3-салхи. Галт уул дэрбэрснээс үүссэн чулуу чулуулаг хаа сайгүй бөгөөд халуун лава урассаар далайруу орох замдаа гайхамшигийг бүтээжээ. Тиймээс 1-д чулуугаар баян гэгдэх болж. Энэ дээрх зураг бол луу хад гэдэг нэртэй хад. Нэг талаасаа луу шиг яг энэ талаасаа бол туулай шиг харагддаг юм байна. лээ. Салхи бол ойлгомтой үргэлж л салхилж байдаг газар байна лээ. Тэгээд л салхиар баян гэгдэх болсон биз дээ. Харин хүүхний тухайд бол яагаад хүүхнээрээ алдартай болсныг нь дараагийн постондоо бичнээ.
Энэ бол Жэжү арлийн шүтээн Харабо өвөө. Гал уулаас үлдсэн чулуугаагаа төрөл бүрийн зүйл хийдэгийн нэг нь энэ. энэ өвөө хаа сайгүй тааралдана. Өвөөгийн гэдсийг илж өгөөд гарт нь хүрвэл баяжидаг гэнэ. Харин хамарт нь хүрвэл охинтой, чихэнд нь хүрвэл хүүтэй болдог гэнээ. Би аймаар баяжих санаатай бааахан гэдсийг нь илсээн ккк. 
 Жэжү маш олон жижиг том музейтэй бөгөөд энэ бол төв музейн дотор байрлах халимний бодит яс. Би өмнө нь том л гэж бодож байснаас яааг ийм том гэж ерөөсөө төсөөлж байгаагүй юм байна лээ. Сүрдсэн шүү.

 Чулуугаараа төрөл бүрийн зүйл хийнэ. Баярлахдаа ч хэрэглэнэ гашуудахдаа ч хэрэглэнэ.


 
 Залуу дизайнеруудийн үзэсгэлэн гарсан байсныг нь үзсэн. Зүгээр л сонирхуулая гэж бодоод хэдэн зураг орууллаа.



 Байгал бол байсаан байсан. Энд хаанаас ч Солонгос ард түмний аж байдлыг харж болно. Их энгийн санагдсан. Ихэвчлэн хуримласан хосуудийн бал сарын аялал, бясалгал хийх хүмүүс, байгалын сайхнаар алжаалаа тайлхаар жуулчид ирдэг юм байна лээ.


 What I wore:
Онгоцноосоо буугаад л шууд аялаад эхэлсэн болхоор онгоцонд өмссөн хувцастайгаа л тэнэгтээл яваал байсан. Явж явж орой л буудалдаа ирж нэг юм солих хувцастайгаа золгосон болхоор энэ өдрийн хувцаслалт гэхээсээ илүү Airport style-байсан гэхүү дээ. Онгоцонд суухдаа өмсдөг хувцас одоо бараг биеэ даасан стиль болсон гэхэд буруудахгүй болсон болхоор Airport style-р хувцаслаж Монголоосоо гарсан юм. /энэ стиль-н талаар дараа дэлгэрэнгүй постлоё ;)/ 

 Oversized v-neck-H&M, Boyfriend jeans-Zara, Tote bag-Forever21, Moccasin-Tod's, Shade-Korean brand, lipstick-Chanel, Sun cream-Monos





This entry was posted on Wednesday, July 31, 2013 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

One Response to “5 days 5 looks 1 girl / day1”