Сайн уу? Залуусаа. Гадаа хүйтрээд ирхээр өөрийн эрхгүй үстэй ноостой зүйлийн талаарх бодол нэмэгдээд байх шиг санагдаад. Ийм сэдэв ярихад хамгийн хөөрхөн нь Амьтны хээтэй үслэг эдлэл гэж бодож байлаа. Тэр хичнээн хөөрхөн дэгжин гэсэн тунг нь тааруулан өмөсхөд нэлээд хэцүү. Ялангуяа анхлан суралцагчидад. Тэгээд энэ аймаар сүрдмээр эдийг хэрхэн өмсөх талаар энгийн зөвөлгөө өгөе.
Багаас эхэл багаас эхэл багаас эхэл энэ бараг бүхий л зөвөлгөө маань дөө. ККК Амьтний хээний эрээн өнгө маань маш их анхаарал татсан этгээд дахин давтагдашгүй хээ учраас анхлан суралцагчид маань аль болох багаас л эхэл.
Амьтны хээн аксесуарнаас эхлэх нь хамгийн зөв. Цүнх гутал бүс алчуур гэх мэт. Тэгэхдээ ахиад л аль болох жижигээс нь. Нээх том эрээн цүнх аль эсвэл өвдөгөө татсан эрээн гутал таныг хүн өөр талаас нь анхаарлыг татуулж ойлгуулах болно шүү.
Өнгөны харьцаа ма чухал. Нэгэнт л амьтний өмссөн бол харуулах л хэрэгтэй. Тэгэхээр тэдэнтэй булаацалдсан тод өнгө биш тэднийг тодруулж харуулж чаддаг өнгө бусад хувцасандаа сонго.
Анхлан суралцагчидад өгөх зөвөлгөө маань дууслаа. Дараагийн алхам бол хувцасандаа энэ өнгөөс оруулах. Нэлээд хэцүү. Ерөнхийдөө энэ өнгө материал тарган харагдуулдаг гэдгийг сануулая. Тэгэхдээ энийг өмсөх хамгийн шилдэг арга бол ӨӨРТӨӨ Л ИТГЭЛТЭЙ байх. Ингэж чадвал та эрээн пальто ч өмсөөд явж чадна. Өөө тэгэхдээ нэг л юм гуйя. Хиймэл үстэй эрээн бариу ретузэн өмд л битгий өмсөөрэй гуйя.