Сайн уу? Залуусаа. Өнөөдрийн Five Things-ээр надад таалагдсан 5 гоо сайхны бүтээгдэхүүнийг онцоллоо. Ойрдоо дулаараад хавар юу юугүй л хаалга тогшоод ирэх нь. Хавар манайд чинь их хуурай байдаг нь арьсыг маань хуураашуулж загтнуулаад холцруутуулж орхидог. Тэгэж байтал зун бас гэнэт л хүрээд ирдэг. Тэгэхээр арьсаа одооноос эхлэн тордож арьсаа харуулах цаг ирхэд нь бэлэн байх хэрэгтэй.
Өнгөрсөн хагас сайн өдөр найз хүүхэнтэйгээ саунд сууж арьсаа гуужуулж, бүтэн биений массаж хийлгэлээ. Ойрдоо нэг өдрийг өөтрөө бүтэн зориулалгүй их удсан байна лээ. Бие хөнгөрөх шиг л болсон. Даанч ойрд биеийн тамирын дасгал хийгээгүйнх ч юму бүх бие буларсан. ККК
Ер нь 30-аад нас илүү арчилгаа шаарддаг нас юм шигээ.
Би сайндаа ч биш саун орох гэсэн чинь биеийн шингэн саван дуусчихсан байсан. Тээд хамгийн ойрхон дэлгүүр хайсан чинв Face-Shop харагдсан юм. Ер нь би Face-Shop-г гайгүй орги бараатай гэж боддог. Олон улсад салбартай сайн бүтээгдэхүүнтэй брэнд. Тэгээд хэдэн юм авснаа харуулы.
1. EAU de L'AME биеийн иж бүрдэл. Яагаад энийг онцолсон бэ гэхээр Маш гоё үнэртэй тээд дээр нь биенд гайхалтай сайн шингэдэг юм байна лээ. Ойрдоо арьсаа ийм гоё үнэртэй бас гялалзсан зөөлнөөр мэдрээгүй юм байна лээ.
2. 14 хоногийн өмнө Баян монгол хороолол явж байх замдаа Home plaza гээд том дэлгүүр нээгдсэн байхаар нь орж үзсэн чинь. Энэ хөөрхөн савтай зүйлийг анх олж харсан юм. Тээд наад биеийн тосыг чинь үзий даа гэсэн чинь харин худалдагч нь Үгүй ээ энэ чинь пудр гэдэг байна шд. Тэгэхээр нь би бүүр гайхаад аваад үзлээ яах л аргагүй Body Balm байсан. Тэгэхээр нь худалдагч охинд нь жоохон сургааль айлдаад гарсан юм. Авчмаар л байсан боловч жоохон бантаад ккк. Тэгээд харин саун орохдоо авсан. Яг үнэндээ анх саванд нь л дурлаж авсан юм. Заримдаа тэгдэг шдээ чихэрний цаасанд нь хууртасан байдаг. Тэгэхдээ энэ удаа би хууртаагүй шүү. Савнь ч тасархай, тос нь ч тасархай. Өөртөө үл мэдэг саатай энэ тосыг биеэндээ өөрийнх нь хөөрхөн хөвөнгөөр дүрхэнэ гээд бод доо. Би хөлөө гөргөж явах цаг болтол хайралхаар шийдсэн.
3. Тэнхийн худалдагч сайн байсан уу? Би өөрөө мансуурсан байсан уу? нүүрний савангаа дуусгаагүй байж ахиад энийг авчихсан. Тотроо ширхэгтэй нүүрэндээ массаж хийнгээ үхжсэн арьсаа гуужуулаад бас нүүрээ цэвэрлэчихнэ. Хуучин саван маань шууд л цааш далд орсон доо хөөрхий.
4. Сүүлийн үед BB cream гэсэн үг маш их дэлгэрч байна. Саяхан ирээд явсан NANA маань энэ кремыг надад танилцуулаад амтанд нь оруулаад явсан юм. Явахдаа өөрийнхийгөө аваад явчихсан болхоор надад энийг авах алтан боломж гарсан гэхүү дээ. ВВ гэдэг нь бусдаасаа юугаараа өөр юм бол гээд хайгаад үзсэн чинь 1960-аад онд анх Германд бий болсон юм байна. Харин 1985-аад оноос Солонгос, Японд өргөн хэрэглэгдэж од болох гараагаа эхэлсэн юм байна. Солонгос кинооны одууд нүүрэндээ түрхээд ерөөсөө ч будаагүй юм шиг харагддаг байж л дээ. Авсан хойно л энийг нь мэдлээ. Үнэхээр ерөөсөө будаагүй мэт харагдуулдаг юм байна лээ. Усан суурьтайг нь сонгохыг зөвлөж байна. Тосон нь арай л гялалзаад байдаг юм байна лээ шүү.
5. Хэхэ энэ гарын тосыг бэлгэхд нь өгсийн. Та нар ч бас юм авуул бэлгээ авий гээрээ мэдхэд илүүдэхгүй байх гэж бодоод 5-р байранд орууллаа шүү. За бүгдэд нь амжилт.
Sainuu heregtei medeelel bnaa bayarlalaa. Ene BB cream-g haanaas avsan be turshij uzmeer sanagdlaa.
ReplyDeleteтэр хайрцаг нээрээ ямар гоёын бээ, бас BB кремээ хаанаас авсан бэээ
ReplyDelete