Random thougths

Сайн уу? залуусаа, өнөөдөр нэг сэдвээр сэтгэлээ хуваалцмаар санагдлаа.
Орчин үед эмэгтэй хүн байх гэдэг нь өөрөө их хэцүү болжээ гэж би гэнэт бодлоо. Хүн төрлөхтөн хурдацтай хөгжихийн хэрээр хүний сэтгэл ч бас хурдацтай хөгжиж хөгширөөд байх шигээ. Бараг төрөхдөө л санаа суусан төрөөд байна гэж зарим хүн ярих юм. Магадгүй тэгж төрөхгүй бол ийм их ээдрээтэй орчлонд юмсыг ухаарж амжаагүй мажийжих магадлалтай учраас хүмүүс төрөхтөө хүртэл санаатай болж төрхөөр цаанаасаа зохицуулагдаж байгаа байж болох л юм. За гол сэдэвдээ ороё.





Эмэгтэй хүн байх нь их хэцүү болж. Төрөхдөө хөл нь маажиг болчих вий гэж чанга боолгуулна. Тарган болчих вий гэж бага идэнэ. Царай зүс сайтай байх хэрэгтэй, мэдээж бас толгой сайтай байх хэрэгтэй. Ингэж байж гайгүй хүнтэй сууна гэнэ. За 20, 30 жил бэлдэж бэлдэж хүнтэй суучлаа, гэрийн эзэгтэй боллоо, эхнэр боллоо, ээж боллоо. Сонсоход нэг л юм шиг сонсогддог юм шиг байгаан тэгэхдээ ажил үүргээр нь хуваагаад үзвэл гурван шал өөр ажил мэргэжил болж байгаан. Гэрийн эзэгтэй: энэ ажил нь аж ахуйн дарга гэсэн албан тушаалтай арай дөхүү юм. Эхнэр: Зөвхөн ганц л үүргийг нь хэлхэд сэтгэл зүйчийн мэргэжилтэй байхыг  шаарддаг. Эхнэр байхад өөр зөндөө олон үүрэг хүлээдэгийг хэлүүлэлтгүй биз. Эх хүн, ээж хүн болох: За энэ бол бүүр насан туршийн манаачийн ажил л гэсэн үг. Нэг л жишээ шүү. Эдгээр ажилуудыг маш сайн гүйцэтгэлтэй хийхийн хажуугаар өөрийн ажилаа бас хийнээ. Үнэн супер айн? Хэрвээ эдгээр ажилуудаа сайн хийж бас чадахгүй байвал өөр хэн нэгэнд байраа тавьж өгөх магадлал ихтэй болоод байгаа учир ойр ойрхон өөрөө өөртөө Update хийхгүй бол болохгүй.
Тэгэхээр орчин үед эмэгтэй хүн байна гэдэг нь үнэхээрийн хүнд хөдөлмөр болх гээд байгаа биз. 
Ажилийн байран дээрээ кариэр өсөе гэвэл эрчүүдтэй ана мана яг эрэгтэй хүн шиг л үзэлцэх ёстой болно. Яг цагаа тулхаар эд нар чинь хөөрхий эмэтэй хүмүүс шүү дээ гэх хэн ч байхгүй. Тэгэхээр ажил дээр бол эмэгтэйчүүд яг л эрэгтэйчүүд шиг байж чаддаг байх ёстой болдог. Уувал ууна, гуйвал гуйна.
Яг үнэндээ ийм л байна. Ийм их зогсолтгүй эргэлдэх ажилыг амжуулаад чадаж байгаа эмэгтэй та бол АГУУ. Юун Catwoman, Superman.
Тэгэхдээ дургүй зүйлээ хүчээр хийж, хэн нэгэнд санаа тавьж, уралдаад ч байгаа юм шиг өрсөлдөөд ч байгаа юм шиг ингэж Super Woman-дүрд тоголж явсаар дүрдээ бүүр итгэчиж.
Тэр багаа тайлаад харсан чинь жингэхэнэ ЧИ байж байгаа. Анх аав ээжээсээ авсан нэрээрээ Ариунаа ч юмуу Уянгаа ч юмуу. Ариунаа зураг зурах дуртай дуучин болхыг мөрөөддөг... Харин багаа өмсхөөрөө Ариунаа Эдийн засагч мэргэжилтэй баян болхыг мөрөөддөг...
Ийм л зүйл ажиглагдаад байна. Ийм амьдралын төөрөгт төрсөн Эмэгтэйчүүд бидний тавьлан ч юмуу?
Тэгэхээр эмэгтэйчүүд бид чинь ийм л хүнд ажил хийж явдаг хүмүүс байх нь байна шд. Иймд эмэгтэйчүүд бид өөрсдөө нэг нэгэндээ сайн найз байж, сайн багш байж, сайн зөвлөх байх хэрэгтэй. Бүгд л адилхан зовлонтой хүмүүс юм.
Өнөөдөр зүгээр л санаанд орсон зүйлээ хуваалцамаар санагдаад үүнийг бичлээ. Та нар ч бас энэ сэдвээр саналаа хуваалцаарай. Зүгээр л юу бодсоноо бичээрэй.




This entry was posted on Wednesday, November 7, 2012 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

2 Responses to “Random thougths ”

  1. neeree yag l uneniig olood bichchihsen bna. chamd bayarlalaa. Emegtei hun uuniigee anzaarah ch zawgui bh yum daa. Erchuuded unshuulah yumsan. sain eej,saihan ehner, sain ajilchin bh gej hicheedeggui busgui hun gej bhgui bhaa. naiman gartai dari eh l gesen ug. minii huwid aaw eejiindee erheleed yawsan huuhed nas, oyutan nas hamgiin saihan bjee gej zarimdaa bodogddog (ihewchlen setgeleer unasan ued) Huntei suuj ailiin ehner bolchihoor delhii arai hurdan ergeed bh shig kk kk. Yagaad gewel bi tsewerhen gertee saihan hool hiigeed amrah durtai uuniig bi l hiihgui bol nadad hen irj hiij uguh wee dee, nuhur, huuhdee tsewerhen yawuulahgui bol namaig l muu helne. ajilaa sain hiihgui bol awdag hed maani bagaschihana, hajuugaar n bas zereg ahih geed suraad bgaa bolhoor hicheelee taslahgui daalgawraa sain hiih heregtei bolno, udahgui horwood mendleh 2 dahi huuhdee garahaar minii hariutslaga buur nemegdeh n ee...
    Ps; chinii helsen emegtei hun ene ih ajiliin hajuugaar uurtuu update hiihgui bol bolohgui gedegiig bi martahguigeer tolgoidoo hadgalaad awlaa. unen ug.

    ReplyDelete
  2. bayarllaa. setgeleesee huvaaltssand. chinii naiman gartai dari eh gedeg chin ih saihan zuirlel b shuu. eostoi onood helchij bid chin neeree Dari eh-uud um b shuu dee.

    ReplyDelete