Plan your weekend

Сайн уу? Залуусаа. Сайхан амарцгаасан биз дээ. Өнөөдөр нэг зүйлийн тухай бичмээр санагдлаа. Юу вэ гэхээр амралтын өдрүүдийн хэв маягийн талаар.
Өнгөрсөн долоо хоногийн өмнөх 5 өдөр би нэг найзаасаа " за амралтын өдрүүдээр юу хийх гэж байна даа? гэж асуусан чинь -өө тэгээл гэр зуураа гэр орноо цэвэрлээл, хувцас хунараа угаагаал таарах байх даа" гэсэн. Тэгэхээр нь өнрөсөн 5 өдөр ахиж утасдаад ахиад л амралтын өдрүүдээр юу хийх гэж байна гэсэн чинь " гадуур гарч хүнсээ цуглуулаад л, гэр орноо цэвэрлэнэ" гаж ахиад л хэлсэн. Тэгэхээр нь би бодлоо л доо. 1-5 өдөр хүртэл ажиллаад тээд амралтын өдрүүдээрээ гэртээ бас ажиллаад байхаар чинь хамаг цаг хугацаа хайран биш үү?




 Хорвоотой танилцаж амжихгүй дуусчихгүй байгаа даа. Дараа зав гархаараа гэж хойшлуулсаар байтал нэг өдөр чад хийчихгүй байгаа гэж. Нээрээ л ажил ихтэй үед цаг хугацаа харавсан сум шиг өнгөрсөн байдаг нэг л мэдхэд зун дууссан намар эхэлсэн, өвөл болж байдаг. Тэгэхээр ажил ихтэй ч гэсэн тэр гэр орны гэсэн нэргүй мөртөлөө далай шиг их ажилыг бас нэг ажил юм шиг ажилын өдрүүдээрээ ажилчихаад амралтын өдрүүдээр жингхэнээсээ амарвал ямар вэ?
Яахав 1-5 хүртэл 8 цаг биш 10 цаг л ажилчы. Тэгээд амралтын өдрөөр ийш тийш явж юм үзэж, зүгээр л гэр бүлээрээ салхинд алхах ч бас л гоё шд. Амрах болгондоо аялана гэвэл их мөнгө зарцуулах байх даа гэж үү? Үгүй юмаа бас. Сайн төлөвлөсөн байхад бас ч гайгүй шүү.
Аль нэг спорт слиб-д бүртгүүлчих. /Тэгэхдээ фитнэс клуб биш/ Бокс ч юму бүжиг ч юмуу, хаданд авиралт гээд арай экстрим спортоос сонгоод. Тэгээд хагас сайн өдрөө л ганц очиж болно шд. Эсвэл интернээтээс Африка ч юму Тайланд ч юму мэдэхгүй орныхоо хоолны жорыг олоод ав. Тэгээд далай ээж захруу яваад материалаа цуглуулаад гэрийнхэндээ цоо шинэ хоол хийж өг. Бас өөр нэг амралт болно гэж бодож байна.
За бүгдээрээ дараа гэж хойш тавилгүй өнөөдрөөс л энэ амралтаар юу хийхээ төлөвлөөрэй.
Энд та нарт тус болох нэг аялалын санааг постоллоо. Амжилт залуусаа.

 Энэ бол Тэрэлжид байдаг Гүнжийн сүм. Найз нөхдөөрөө нэг цуглаад явхал сонирхолтой гоё газар байна лээ. Хэрвээ унаагүй бол Халдвартаас Тэрэлж гэсэн автобуусаар яваад мэлхий хадан дээр буугаад цааш алхаж болно. Идэх уух зүйлээ базаагаад алхах ч сайхан шд.
 Тэнд очхоор ийм хүрд бий. Тэр хүрдийг эргүүлэхээр дээр байх тоонуудын нэг дээр зогсоно. Тэр тоо бол тэр өдөр чамд бурхасаас хайралсан сургааль юм гэнэ. Бурханд итгэдэг ч бай үгүй ч бай юу гэж бичсэн байгаа бол гээд л нөгөө үгээ олж унших нь сонирхолтой бас хөгжилтэй юм байна лээ.

 Миний тэр өдрийн тоо.ккк Сургаалийг нь хэлмээргүй байнаа.

 Энэ самбарууд бол тэр сургаалийг нь бичсэн самбарнууд юм. Хүнийхийг ч бас уншаад шоолход бас л хөгтэй л байсан.
 Сургаалиа мэдэж авчихаад Бэлгийн чанад тэртээд хүргэх гүүр нэртэй дүүжин гүүрээр цааш явна.

 Замдаа дайралдах сонин сайхныг харангаа зөндөө алхана. Эрүүл мэндэд ч тустай. Хүн ер нь өдөрт 10,000 алхах ёстой гэсэн шүү. Илүү бол бүүр сайн.
 108 шатаар алхаж гарсны эцэст намуухан чимээгүй нэг сүмд ирнэ. Их цэвэрхэн зүгээр л дотор нь ороод зүгээр л амрангаа сэрүүцэнгээ суумаар.

 Сүмийг барихдаа их бодож хийсэн нь илт. Сүсэгтэнүүд гороолж мөргөх гороотой. Бас зурсан зураг болгон нь цаана нэг утга агуулсан мэт. Арай гайгүй зурагнаас нь орууллаа шүү.
 Ер нь зургуудын санаа нь Одоо чи яаж ч амьраж авирлаж болох ч энэ амьдралын дараа ахиад амьдрал бии шүү тэр бол там ч байж болно гэсэн санаа байх шиг байна лээ. Баган голд нь одоогийн хүний амьдрал уул ус, ургамал мод гээд харин доод талд там. Дээд талд нь диваажинг дүрсэлсэн байна гэж би ойлгосон.
 Сүмийн багана болгон жижиг жижиг бурхантай. Надад ер нь иймэрхүү деталь хэсэг их таалагддаг.

 Сүмээс салаад хэсэг явхаар агуу байдаг юм билээ.

 Энэ хадны цаана бясалгал хийдэг агуу байдаг гэсэн. Мундаг хүмүүс тэнд нь хэдэн жилээр сууж бясалгадаг гэсэн.

 Сүмээсээ буцаад доошоо буухаар их сонирхолтой ккк Дүүжин гүүр байдын билээ. Хүүхдийн тоглоом шиг ч юм шиг тэгэхдээ 500 төгрөг төлөөд л зугаацаад авсан.
ккк нэг иймэрхүү л амралтаа өнгөрөөв дөө. Хямдхан бас зугаатай. Бас ч үгүй бурханаас үгийг нь сонсоод авжаагаан бишүү. За та нар ч бас бурханаас чамд хэлсэн үгийг сонсоорой. Энэ бол 14 хоногийн өмнө байсан юм. Өнгөрсөн 7 хоногт юу хийснээ бас дараа үзүүлнээ за.

This entry was posted on Monday, October 15, 2012 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

2 Responses to “Plan your weekend”