Crispy chicken wings

Сайн уу? Залуусаа сайхан амарч байна уу? Өчигдөр эртхэн орондоо орсон болоод ч тэр үү өглөө эртээ өөрөө нэг л нойр маань сайхан ханасан шинжтэй бослоо. Пүүзээ өмсөөд гараад гүймээр ч юм шиг нэг л их эрс хүч байлаа. ккк Тэгээд тэр эрч хүчээ нэг ийм юуманд ашиглав.
Шаржигнасан тэгсэн мөртлөө амтлаг соустай тахианы далавч. Амттай сонсогдохгүй байна уу?




So what do we need?
Гурил
Хар нунтаг перец
Сармис
Амтлаг соуё
Зөгийн бал эсвэл бор элсэн чихэр
Цагаан цуу
Бор цуу
Тээд өөрийн дуртай амтлагч байж болно

Эхлээд гуриландаа перец, давс, амтлагчаа цацаад холь.
Үгүй ээ хамгийн эхлээд далавчаа сайтар угаагаад дэлгээд хатаа. Би Тахианы махыг дандаа угаадаг. Дараа нь усыг нь хаттал байлгаад хэргэлдэг. Хэрэглэхгүй байсан ч гэсэн дандаа уугааж байж хөргөгчиндөө хийдэг. 
За тээд хатсан махан дээрээ ахиад жоохон перец амтат соусаа, бор цуугаа бас жоохнийг хий.
Сайн холь, холиод холиод...
Сайтар хольсоны дараа нөгөө бэлдсэн гурилдаа хийнэ. Бага багаар нь.
Тэгээр сайтар сэгсэрнэ. Уутанд хийгээд сайн сэггэрсэн ч болийшд.
Сэгсэрч дуусаад шарах шүүгээний дэлэгцэн дээрээ өрж тавиад байгаа бол зориулалтын шүршдэг тос цацна. / ер нь нэгийг авчхад зүгээршд бүх л зүйлийг гоё алтан шаргал өнгөтэй болгон шархад тусалдаг./ 
200 градусд 30 минут орчим шараад нөгөө талыг нь бас 30 минут эргүүлж шар.
Саримсаа маш жижиг болгохийн тулд үрэгчээр үр. Болгоомжтой байгаарай. 10-аад сармис нуххаар гарыг шүүс нь түлдэг юм билээ шүү. Бас гараа нүдрүүгээ битгий ойртуулаараа. Уйлах нь гарцаагүй. Хэрвээ сармис бяцалдаг зориулалтын машинтай бол над шиг зүйл тохиодхгүй л дээ.

Цагаан цуунаас 4-5 амны халбага  /уксус биш шүү vinegar гэсэн байгаа/ амтат соус,  сармис, зөгийн балаа сайтар холь.
 Тээд бэлдсэн соусаа тусд нь хайруулын тавганд хийгээд махтайгаа 5 минут хуурсан ч болно. Эсвэл тавцан дээрээ асгаад 5 минут ахиад шарах шүүгээндээ байлгасан ч болно.
За энгээд амттай тахианы далавч маань бэлэн боллоо. Тавган дээрээ тавиад зургий нь авна даа гэж бодож байсан чинь мартаад дор нь идээд дуусгасан байна лээ ккк. Иймэрхүү хоолнууд /шарсан төмс, пицца гэх мэт/ шууд л идхэд гоё байдаг ахин халааж илнэ гэж бодхийн ч хэрэггүй шүү. За амжилт. Бас сайхан амраарай.

This entry was posted on Friday, September 14, 2012 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

One Response to “Crispy chicken wings”

  1. Oroin mend, gertee hiij uzlee amttai bolsoon, saihan post oruulsand bayrlalaa :)

    ReplyDelete