Хулгай хийцгээе!!!


Сайн уу? залуусаа, Ялангуя охидоо,
Өнөөдөр та нарыг хулгай хийлгэхээр шийдлээ. Энэ постыг би хулгай хийж эхэлсэн тэр цагаасаа л бичнэ дээ гэж бодож явлаа тэгээд өнөдөр гүйцэлдүүлж байна.
Хаанаас юу хулгайлах вэ гэхээр эрэгтэй хүний шүүгээнээс эрэгтэй хувцас хулгайлах хэрэгтэй.
Эмэгтэй хүн эрэгтэй хуцас өмсөж явах нь хамгийн тачаангуй бас хамгийн эмэгтэйлэг харагддаг. Би өмнө нь бичиж л байсан эрэгтэй хүн анх хамгийн ганган хамгийн их хувцасны сонголттой байж. Харин овчин эмэгтэйчүүд бид тэдний хувцасыг нэг нэгээр нь улаан цайн хулгайлж тэднээс хавьгүй дээр өмсөх болсонд шээс нь гоожчих хашаж явцгаадаг. Эрчүүд.
Одоо яаж хулгайлж болох талаар өөрийн туршлагаасаа хуваалцая.




Ер нь бүх хувцасыг нь өмсөнө гэж байхгүй. Тэгүүл эмэгтэй хүн биш эрэгтэй хүн болчихно гэсэн үг.Тиим болхоор хамгийн сонгодог хулгай бол: Эрэгтэй пиджак

Аав чинь, ах чинь, хань чинь, partner чинь хэрвээ чамаас нээх том биш бол чи азтай гэсэн үг. Тас бариу байвал угаасаа эрэгтэй гэдэг нь харагдахгүй учир жоохон томдоо зүгээр. Бас нэг зөвөлгөө өгхөд эрчүүдийн өдөр тутам өмсдөг энгийн 2 юму 3 довчтой пиджаакнаас илүү тэдний хаааяа нэг өмсдөг гоёлын токсидо эсвэл хандсдүүд хээтэй тохойндоо нөхөөстэй ноосон пиджаакийг нь оньлоорой. Хааяа нэг өмсдөг пиджаакийг нь /хайралдаг/ хулгай хийчхээд өдөр дутамд яаж өмсөж болдогийг харуулаарай. Эхэндээ тэд нар чинь пиджаакийг нь өмссөнийг анзаарах ч үгүй. Хаана харлаа юу билээ л гэж бодно. Гараад явсан хойно чинь л тарьхин дундуур нь датуулаад ирнэ дээ. Хэрвээ чи пиджаакийг нь дотуураа энгийн подволктой, доогуураа нарийн жинсэн өмд, өндөс өсгийттэй өмсөөд гоёл чимэглэлээ мартаагүй бол шүү дээ. Хэрвээ яг тэдэн шиг өмд сорочкон цамцтай өмсүүл шууд л газар дээрээ хулгай чинь баригдана.
Дараагийн зүйл бол Boxer short буюу шортон дотуур хувцас

Энэ миний хувьд хамгийн эвтэйхэн гэрийн хувцас. Яг зөөлөн дотуур хувцас биш болхоор бондгор тонтгор оёдол байхгүй яг л шорт гэсэн үг. Тэгээд хэн ч харсан эрэгтэй хүнийг гэдэг нь мэдэгддэг. Эмэгтэйлэг майкан доор өмсүүл хамгийн секси гэрийн хувцас болно. Хайртыгаа гэртээ ирхэд нь ингэж угтуул өөрийнх нь юмыг хулгайлснийг мэдсээр байж яаж ч чадахгүй бууж өнгө. Хамгийн шилдэг хулгай.
3-д эрэгтэй бугуйн цаг

 Энийг хулгайлхад нэлээд хугацаа хэрэгтэй. Яагаад гэвэл тэд цагандаа их хайртай байдаг учир шууд л май гээд өгөчихгүй, бас авчихлаа гэхэд цагдаа дуудчихаж ч магадгүй улсууд шүү. Тэгээр өөрөөр нь хийлгэх хэрэгтэй. Ийм учраас л хугацаа хэрэгтэй байгаан. Чамд дасах хугацаа. Хэрвээ чи цагийг нь авч чадвал хамгийн шилдэг Accessoris-тай насан туршдаа боллоо гэсэн үг.
4-сорочкон цамц
Заавал хулгайлахгүйгээр тухай бүрт нь түр зээлээд өмсөөд байж болхоор эд. Тэгэхдээ өмсөх бүрдээ буцаагаад цэвэрлээд тавьчиж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол чамайг яасан гайтай амьтан бэ гэж харааж эхлэх болно. Эрэгтэй цамцыг яаж өмсөх талаар эндээс бас эндээс уншаарай.
Бас нэг моданд ороод гархаа болисон зүйл бол Boyfriend jeans

Эрэгтэйчүүдийн шүүгээнд тэдний өмссөөр байгаад урагдчихсан өмднүүд зөндөө байдаг. Тэрнээс нь л хулгайл. Хуучин байх тусмаа бүүр COOL. Тэд хуучин хувцасыг нь яаж өмссөнийг чинь хараад чамайг бишрэх болно. Баталгаатай.
Анхнаасаа бидэнд заяагаагүй боловч хүчээр авч болох зүйл бол эрэгтэй ботинк

Энэ бол бидэнд заавал байх ёстой гутал учраас ямар нэгэн арга олоол заавал ав. Одоо орчин үед амар болсон шдээ. Хэрвээ хулгайлж чадахгүй байвал, хэмжээ нь тохирохгүй том байвал зүгээр л дэлгүүрлүү яв тэндээс бүгдийг нь олж чадна. Тэгэхдээ эрэгтэй тасгаас нь авхыг хичээгээрэй. Бүүр болохгүй бол эмэгтэй тасгаас тэгэхдээ аль болох эрэгтэйлэгийг нь аваарай үр дүн нь яг л адил аль нэг эрэгтэйгээс хулгайлсан мэт л байх болно.
Хамгийн сүүлийн гайхамшиг бол эрэгтэй cardigan

Хамгийн классик загвартайг нь сонго. 3 товчтой халаастай. Тэгээд энэ цамцаа эмэгтэйлэг даашинзнаас эхлээд жинсэн өмдөн дээр хүртэл өмс. Өмсөөд л бай. Өмсөөд л бай өөрөө бууж өгөх болно. Эсвэл миний нэг гоё арга байгаа. Өөрийнхөө өмсмөөр байгааг түүндээ бэлгэлчих. Магадгүй түүний стиль биш байж болно, нэг бол арай бага хэмжээтэйг аваад өг. Тэр чинь жентэлмэн зан гаргаж бэлгэнд чинь талархалаа илэрхийлээд дараа нь цаашаа тавиад мартчина. Тэр үед л өөрийнхөө өмсхөөр сонгосон цамцаа авч өмсөөд томоос том инээмсэглэл тодруулах болно. Учир нь чи бүгдийг нь анхнаасаа төлвөлсөн байсан болхоор. Italian job huh?! ХАХАХА-хахаха

This entry was posted on Wednesday, August 29, 2012 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

6 Responses to “Хулгай хийцгээе!!!”

  1. пиджак гутал 2 л асуудалтай томдоод бдын, ялангуяа мөр нь. бусдыг нь хусч л явлаа. гутал харин өөртөө эмэгтэй хувилбарыг нь олоод авцан шүү

    ReplyDelete
  2. iim l um unshig gej tanai blogruu udur bur ordiishdee

    ReplyDelete
  3. bayarllaa hervee manai blog taalagddag bol Face bookiin LIKE deer daraarai humuusee kkkk

    ReplyDelete
  4. Bayrlalaa ugluu ajildaa noirmog orj ireed l tanai postiig unshaad buur bayschihlaa kk bi bas oiriin uyed eregtei huvtsas umsuh ih durtai bolood bgaa uurtuu bur Goyo-s eregtei tsamts hudaldaj avsan. Hudaldagch ni harin naadah chin eregtei shdee geed l hotsorson hehehe
    Big like :)

    ReplyDelete
  5. heheheh hulgai hiitsgeey geheer ne boutique deeremdheer shiidjee gej bodloo. Goy post bnaa

    ReplyDelete