Hi all,Өнөөдрийн 5 н зүйлээрээ надад байгаа 5 торон зүйлийг бичмээр санагдлаа. Жоохон байхдаа торон даашинз, торон дрико өмсөж дэгдэж явсанаас хойш олог жилийн дараа энэ бүгдийг ахин өмсөх шанс гарлаа гэхүү дээ. Lace trend-ын ачаар. Торон материал хүчээ авах болсноор гоё гоё загварууд нилээд гарлаа шүү. Тороор санаанд ороогүй бүхнийг л хийч бидэнд surprise барьж байх шив дээ.
Dress- Forever21, Skirts-H&M, Tights-Zara, Loafers-21
Ийм гэрийн шаахай намайг яг галзууруулах шахаж байсан шүү нэг хэсэг. Төрөл бүрийн материалтай гарч ирээд л. Хамбан дээрээ хатгамалтай, бас битүү хадаастай гээд л. Гэвч торон материал энэ шаахайтай бас гоё зохицож байгааз? Хэн гэртээ өмсдөг ийм шаахайг хожим гадуур өмсөх ийм ганган эд болчихно гэж бодох билээ дээ.
H&M-ынхан энэ загварыг амар аргаар шийдээд бидэнд боломжын загварыг боломжын үнээр санал болгоод байгаам чинь одоо яахав дээ тэ? Түүнээс яг зориод бол авахгүй байсан байж магад ч өмсөж үзсэнийхээ дараа бол аваагүй байсан бол харамсах байжээ гэж бодсон. Нээрээ торон хувцас авахдаа жоохон бариу нь дээр юм байна лээ шүү. Суначмаар юм шиг санагдсан.
Бас нэг H&M-н хувилбар. Өнгө нь маш их таалагдсан. Хуучин бараан өнгө нь доогуураа цайвар өнгө нь дээгүүрээ гээд л хүнд хөнгөнөө тааруулж хувцасладаг байсан бол энэ юбканы доор бол хэзээ ч хар дрико өмсөж чадахгүй ээ. Харин харин ч нүцгэн хөл биеийн өнгийн гутал, дээгүүрээ хар торгон цамц шууд л нүдэнд бууж байна. Харин чамд?
Харин энэ даашинзыг авах гэж нэлээн хөөцөлдөж байж авсан. Надад ямар я цав цагаан даашинз байдаггүй юм байна лээ. Эмэгтэй хүн бүрт нэг цагаан даашинз байж зуны нартай сайхан өдрүүдыг хүмүүст мэдрүүлхыг хүссэн үедээ өмсөж байх хэрэгтэй. Тэгээд алдарт А-хэлбэрийн энэ даашинзыг би сонгосон юм.
goyo yumaa, tsagaan daashinzniihaa dotuur ni yamar ungutei yum umsuh gej bgan?
ReplyDeletebi sayahan aimaar tom zorig gargaj neg platform ultai gutal avsan teriigee umsono doo. ter gutal 15cm undur tegeed l joohon uurtuu itgelgvi baigaan kkk aan tiim ungu n beige
ReplyDeletetriko, har toron yubka, nice blaa. busad n huurhun yum gehdee bi bol 2g n bol umschih yum bn
ReplyDelete