Pamela Love's design studio

Сайн уу? Залуусаа, Энэ постийг та нартаа хүргэж байгаадаа үнэхээр их баяртай байна. Учир нь миний дуртай гоёл чимэглэлийн дизайнер эмэгтэйн ажилийг та нарт танилцуулж байна. Pamela love бол урлагийн сургууль төгсөнгүүтээ л загварын чиглэлээр амжилттай ажиллаж байгаа дизайнер эмэгтэй. Түүний хувийн стиль ч надад маш их таалагддаг. Маааш их. Тийм ч болхоор хийж буй зүйлс нь ч өөртэй нь их адил COOL болдог. Сэтгүүлүүд, кино, клипүүдэд стилистээр ажиллаж байсан тэрээр өөрийн гоёл чимэглэлийн брэндээ гаргахаар зорьж өөрийн гэртээ энэ ажилаа эхлэж байжээ. Одоо түүний гоёл чимэглэл нь дэлхий даяр өвөрмөц хийц дизайнтай гэдгээрээ алдартай. Яг л өөр шиг нь дахин давтагдашгүй. Хүн өөрийнхөө юу хийх ёстой вэ? гэдгээ зөв олсон байх нь ямар их аз завшаантай хэрэг болох нь ойлгомжтой.
Түүний өөрийн урландаа ажиллаж байгааг нь хархад өөрийн эрхгүй атаархал төрж байна шүү ККК дараа та нарт ажилийнхаа гарааг эхэлсэн гэр урланг нь танилцуулах болноо. Бас түүний 2012 оны зуны коллекцийг ч мөн адил.
Өчнөөн авяастай байж түүнийгээ арайхан нээж олоогүй байгаа авяаслаг залуучуудад урам өгөх байхаа эдгээр зургууд. /зөвхөн урлагийн авяасыг хэлээгүй шүү ;) /













This entry was posted on Friday, June 1, 2012 and is filed under ,. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

One Response to “Pamela Love's design studio”

  1. ataarhmaar saihan ajil hiideg ataarhmaar saihan emegte bnaa...

    ReplyDelete