Энэ бичлэгийг харсан чинь ажлаа саначихлаа. Стилистээр ажиллах гэдэг хүн болгон л нээх гоё амар ажил гэж боддог байх даа. Шинэ үг шинэ, мэргэжил болхоор манайхан ойлгох арай болоогүй л байгаа байх. Би хүмүүсийг ойлгодоггүй юмаа ойлгож, мэдэрч байгаа юм шиг чалчихыг сонсох ямар дургүй гээч. Зурагтаар харж байхад л Сэтгүүлч: чиний стиль имидж өнөөдөр ямар гоё байнаа ч гэж байх шиг. Уул нь энэ 2 үг чинь өөр өөр юм шүү дээ. Styling хийх гэж бас тамтай ажил.
Өдөржингөө хөлөө өвдтөл дэлгүүрээр хэсч тохирох зүйлсийг цуглуулана, жижиг сажиг бүх зүйлсийг төлөвлөсөн байх хэрэгтэй байдаг. Төрөл бүрийн нөхцөл байдалд зохицон ажиллах хэрэгтэй болдог. Гадаа зураг авалттай бол гадаа нар салхинд гандаж үхтлээ зогсоно. Орой нь гэртээ очоод наранд түлэгдсэн арьсаа арчилж ч амжилгүй ядарсандаа болоод тасраад унана. Уул хадаар цүнхтэй хувцасаа чирээд л явна. Ядаж байхад сүүлийн үеийн залуучууд худлаа ч гэсэн туслах уу? гээд нэг асуучихаа бүр больсон. Тээд шаардлагатай бол үсчин, будагчин, оёдолчин за заримдаа сэтгэл зүйч ч болж хувирдаг. Ямар ч тоггүй газар уурийн индүү ажиллуулах ид шидтэй байх бас шаардлагатай. Олон ааштай моделуудтай учир зүйгээ ололцоно гэж бас нэг том ажил байна. Зарим моделууд хайран хувцасаа өмсүүлэхэд ч хэцүү халтар, арчаагүй байдаг. Загварын шоу-наас 5 мин өмнө ирчихээд олон юм ярина. Загвар өмсөгч байх гэдгийг ямар ч хөгжилгүй эцэнхий туранхай биеэ зүгээр л авчраад тавих гэж ойлгодог юм шиг байгаан. Уул нь бие нь сэтгүүлч хүнийхээр бол зөвхөн үзэг нь л байх ёстой. Тэгэхдээ зарим нь шүү. Ялангуяа залуу моделууд. За энэ бүхний дараа авхуулсан зураг нь санаанд нийцтэл гараагүй бол бас хэцүү. Тийм болхоор бүгдийг санаандаа сайтар төсөөлөн бодож бодсоноо буулгах хэрэгтэй байдаг.
Тэгэхдээ энэ мэрэгжлийн ХАМГИЙН ХАМГИЙН сайхан нь өмнө нь чиний сэтгэл санаандаа төсөөлөн бодсон бүхэн нь зургийн хальснаа буухыг харах явдал юм. Яг л зохиосон үлгэр чинь нүдний өмнө чинь амилах шиг. Энэ бол хамгийн сайхан хэсэг. Тийм болхоор л би энэ хөгийн ажилдаа ХАЙРТАЙ.
I love my damn Job
This entry was posted on Thursday, May 10, 2012 and is filed under fashion,life style. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.
Amarhan ajil gej baidgui baihoo hugiinch ch gesen jinhene super ajil bna
ReplyDeletesonin yumaa bi yag ene niitleliig (geh uu) fashionmongolia gedeg blogoos unshij baisiin bna. huulchih vuu esvel bichsen hun ni neg baij taarav uu
ReplyDeleteСайн уу? Уншигчдаа, Өнөдөр өглөө кофе уунгаа комментуудаа шалгаж суулаа, тээд энэ дээрх комментыг уншаад бараг холойгоор кофе маань орсонгүй. Тээд дэсхээ байгаад үүнийг бичлээ. Бид хэзээ ч хэний ч бичсэн зүйлийг хуулахгүй. Ямар нэгэн зүйлээс санаа авсан бол түүнийгээ бичдэг. Хүмүүсээс олон янзын л коммент ирж л байдаг тэгэхдээ ийм гүтэглэг ирж байгаагүй юм байна. Үнэхээр урам хугарлаа. Тухайн үед тэр бичлэгийг үзээд ажлаа хийгээгүй 4 сар болсон болхоор санаад тухайн үед төрсөн сэтгэгдлээ л бичсэн. хэрвээ төрсөн сэтгэгдэл бүр хуулбар болдог юм бол ахиж юм бичмээргүй юм байна. Тэгэхдээ тэргүй нээх өнгөлөг биш байгаа манай оронд энэ бараан болгоныг хөндхийн оронд хүмүүсийг бага ч гэсэн гэрэл гэгээтэй яваасай гэсэндээ аль болох гэгээлэх сонирхолтой зүйл бичих хүмүүсд эрч хүч өгөхийг хийчээдэг. Харин уншигч та нар уншаад юу мэдэрдэгийг мэдэхгүй ч ядаж жоохон ч гэсэн жудагтай байгаачээ. Дээр коммент үлдээсэн хүнд: Дэлхийн хаа нь ч стилистын ажил адил зовлонтой байдаг юм шүү дээ.
ReplyDeleteuu yanaa setgeleer unagaasan bol uuchlaarai bi ch gutgii buruutgii gej bodsongui ee. tanai blog taalagddag shuu. tehdee bi hudlaa yum bicheeguim shuu. sanaa bolon ugs davhardsiin bailgui dee.
ReplyDeletezarim modeluudiig tiim gej sonsoj bsan yum bna. turanhai l bol boloo gesen shig... tegeed bas yamar ih zantai bdag geech
ReplyDeletebitgii uram hugar da. tanai blogiig bi udur bur shine sorgog yu bgaa bol gej amtarhan unshih durtai. bas bidend sanal bolgodog duunuud chini yamar ih taalagddag geech. tsoglog baitsgaay ohidooooo!!!!!
ReplyDelete