How to make green tea latte at home


Сайн уу? залуусаа. Жоохон оройхон пост бичиж сууна. Амралтын өдөр болхоор гэрээ жоохон цэвэрлэлээ. Тэгээд бүүр ядраад сэргэх санаатай сайхан  green tea latte хийж ууя гэж бодлоо. Тэгээд түүнийгээ та нартайгаа хуваалцая гэж бодлоо. Өмнө нь бас home made coffee яаж хийхийг үзүүлж байсан даа санаж байна уу?

За тэгэхээр бидэнд юу хэрэгтэй вэ?


  • Сүү 200мл
  • Нунтаг ногоон цай нэг цайны халбага
  • Өтгөрүүлсэн сүү буюу молоко нэг амны халбага
  • Нэг бөндгөр ванилтай зайрмаг

Сүүгээ сайтар халаагаад дараа нь сайн бүлнэ. Их хөөсрөх тусмаа л сайн.

Ногоон цай молоко хоёроо нийлүүлээд аяганы 3/1-р буцалсан усаа хийнэ.


Цайн дээрээсээ сүүгээ зөөлөн болгоомжтой хийнэ.

Зөөлөн хийхээр өнгө нь уусаад л гоё харагдана. Хүнд өгөхөд гоё харагдах л гэж кккк

Дээрээс нь зайрмагаа бас л зөөлөн хийнэ.

Хэрвээ тослог ихтэй сүү сонгосон бол хөөс нь их өтгөн болно. Тэгхээр зайрмаг шууд живэхгүй. Дээд хэсэгтээ хайлна.

За ингээд эхлээд амсхад хүйтэн зайрмагний амт амтагдаж байснаа дараа нь ногоон цай амтагдах болно. Их сонирхолтой амт шүү. За би цайгаа энэ 2 хэрчим бялуутай идэх гэж байгаа юм. Нийлээн нялуун болох нь ойлгомжтой л доо. Тэгэхдээ над шиг нялуун зүйлийн PRO хүнд бол юу ч биш. ККК enjoy

This entry was posted on Saturday, May 26, 2012 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

4 Responses to “How to make green tea latte at home”

  1. Yamarch tsai esvel coffee ordog ugui yumuu? Denduu nyaluun baixaa.

    ReplyDelete
  2. Oo green tea latte um chin green tea oriishdee. Bichtsen Baigaa shd uul n

    ReplyDelete
  3. Yamar goe um be? Mash ih taalagdlaa.., gertee harihaaraa turshij uznee. Thanks a lot!
    Unuudur yag iim chocolate cake idmeer sanagdaad bsan um, amand amtagdchihlaa. ^_^

    ReplyDelete
  4. Goy yumaa yg odoo turshaad uzii huu

    ReplyDelete