Сайхан амарцгааж байна уу?
Амралтын өдрийн өглөөний цайнд зориулж нэгэн гоё хуушуур хийх аргаа зааж өгөе
Яг үнэндээ ээжийн надад өгсөн алимнууд дуусаагүйл байгаа гээд бод доо. Өмнөх Алимны бялууг санаж байгаа хүмүүс миний юу яриад байгааг мэдэж байгаа л даа. Тэгээд нэлээд хугацаанд алимтай найзаллаа. Алимнаас нь шууд шахсан шүүс, алимны нухаш, алимны бялуу одоо алимны хуушуур хийж байна. За одоо яаж хийхээ харуулая
Бидэнд хэрэгтэй зүйлс:
Алимны шанз
өмнөхтэй адил
Гурил
Цөцгийн тос
 |
| Гурилаа зүгээр л усаар зуураад амраагаад илдэнэ. Тээд дээр нь цөцгийн тос нимгэн түрхэнэ. |
 |
| Тостой гурилаа нугалаад хөргөгчиндөө 30 мин байлгана. |
 |
| Хөргөгчнөөс гаргаад ахин элдээд тосоо түрхээд эвхээд ахиад хөргөгчиндөө хийх үйлдэлийг 5-6 удаа тавтана. |
 |
| Ахин 3-4мм зузаантай элдээд хийх хуушуурныхаа хэмжээтэй дөрвөлжин зүснэ. |
 |
| Хуушуур дээрээ чихрийн сироп асгаж өгнө. |
 |
| Алимныхаа шанзаа хийж дуртайгаараа чимхээрэй. |
 |
| Тэгээд шарах шүүгээндээ 30 мин орчим шарна. 180 орчим градус байхад болж байна лээ. |
 |
| За энгээд халуун өтгөн баахуу цайтай бүлээнээр нь идээрэй. |
taalagdlaa hiij uznee, ohin maani durtai bh bh
ReplyDeleteyamarrrr amttai haragdaj bnaaaaa.........
ReplyDeleteyoooy..., harsan chin shuud araanii shuls asgardag bn shd kkkk. hiij uzdeg hereg ee!
ReplyDelete