Ер нь би ямар нэгэн зүйлээс авсан мэдрэмжээ эргүүлж тойруулж харах, эрэгцүүлэх түүнээс ахиад нэг сэдэв гаргаж авах их дуртай хүн. Зарим хүн бол нэг юмнаасаа салж чаддаггүй ядаргаатай зан гэдэг. Ямар нэгн юмыг эрэгцүүлж харьцуулж суух нь надад лав их сайхан жаргалтай ажил шиг санагддаг юм. Тэгээд энэ удаа нэгэн уншигчийнхаа сэтгэгдлийг бодож сууна. Манай ART буланд постолж байсан нэгэн сайхан дуун дээр "хүн хөгшрөхөөрөө дурсамжаараа амьдардаг юм шигээ" гэж хэлсэн байсан. /дээр дарж дууг бас сэтгэгдэлийг нь уншаарай/
Хүн үнэхээр хөгшрөхөөрөө өнгөрсөн дурсамжаараа амьдардаг бол уу?
Эмээ өвөө дээрээ очоод та одоо юугаар амьдарч байна даа гэж асуух ч одоо хаашаа юм. Ажиглаад үзхээр нээрээ л тийм юм шигээ. Бүр өндөр нас зооглож байгаа тэд үнэхээр өнгөрсөн амьдралаа эрэгцүүлэн суудаг байх. Их завгүй хүмүүс шүү. Над шиг тиймэрхүү юм бодож суух дуртай хүнд бол жаргалтай Full time job гэсэн үг. Тэд наранд биеэ ээн чимээгүй ширтэн байхдаа ямар их зүйлийг бодож суудаг болоо, ямар гайхалтай амьдралаар амьдарсан байдаг болоо, ямар урсгалын философи боловсруулж суугаа болоо тэд. Анхы үнсэлт, анхны болзоо, анхны бүтэлгүйтэл, анхны харуусал, салалт, баяр бясгалан гээд л. Бүгдийг нь нэг нэгээр нь эргэн дурсаж өөрсдийн бодлын ертөнцдөө амьдарч байдаг байх. Сонсох юмсан.
Эргээд дурсах зүйлтэй амьдраараа
This entry was posted on Monday, March 5, 2012 and is filed under life style. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.





hunii amidral yag utas shig urgeljlene, huwruuud l..... huwruud l.... tegeed nas deer garsan hoinoo buidan deer suugaad huwruulsen urt amidralaa mash udaanaar agshin buriig n setgeldee bodon erguulen orooj suudag bha da... hmm....mm...
ReplyDeleteoo bi hugshiruud zee nartaa goe tuuh yarisan emee boloh yumsan gej boddog.iin.. neg tiim engiin hernee saihan tuuhuud bdagdaa..
ReplyDeletedursamj udah tusmaa uned ordog gej nziim maani helsen ug sanaand orchihloo..
zuragnuud n yamar hoorhiin be, bid nar hezeech hogshirkuum shig l bj hogshin humuusig ul toodog, neg medhed l emee ovoo boltson zaluu humuuseer hundeluulehiig huseh bhda,
ReplyDeletesaihan saihan commentuud bichij baigaad bayartai bainaa. ta nariin commentuudiig unshihdaa vrgelj bayartai baidag shuu.
ReplyDeleteTa nar xongoxon xernee ix xoorxon zuilc bichxima. Xund zuilciig xongxon engiin bolgoj bichdeg chin taalagddag shuu. Bi xogshrox talaar bodox durgui, aimaarch yum shig? Xexe
ReplyDeleteHun er ni zaluu nasandaa saihan dursamjtai amidrah estoi um shig bna lee hugshirsun hoinoo ergeed bodhod 2 dahin amidarsan um shig saihan medremj tordog bhaa haramsah zuilgui
ReplyDelete