Сайхан амарцгааж байна уу? Өнөө өглөө хийсэн Алимны бялуугаа үзүүлэх гэсийн. Ер нь бол хийнэ гэж төлөвлөөгүй л байсан л даа. Манай ээж турж эрүүлжинэ гээд алимнаас нь шүүсийг нь шахаж уудаг тийм хоолны дэглэм бариж байгаан байхөө. Тэгээд баахан алим авцан. Тэгээд надад илүү гарснаа өгсөн юм. Их байсан болхоор бялуу хийхээр шийдлээ. Өмнө нь ч бас яг ийм төрлийг хийж үзээгүй болхоор туршсан юм.
Мэдээж алимаа халислаад жижиг жижиг хэрчинэ. |
1. Гурил 2 аяга
2. Масло зөөлөн болсон, хэрчсэн 300гр
3. Синамон 1 цайны халбага
4. Бор сахар 3 амны халбага
5. Чимх давс
6. Элсэн чихэр 3 амны халбага
7. Шахсан лемоны шүүс 2-3 амны халбага
8. Хүйтэн ус
Шанзаа бэлдэхдээ бэлдсэн алмин дээрээ бүх сахарнуудаа, лемоны шүүсээ, синемон-оо хийж зөөлөн хутгана. |
Хөргөсөн гурилаа 0,5-0,7см зузаантай илдэнэ. Түүнийгээ бялууны тавган дээрээ тавиад илүү гарсан ирмэгүүдийг авна. |
2 дахи зүсэм гурилаа 8-10 урт тууз мэт болхуц хуваана. |
Шанзаа тавгандаа нэмээд нөгөө туузан гурилиараа сүлжиж бүтээнэ. |
Шарах шүүгээгээ 200с-дээр тавиад халхаар нь бялуугаа хийнэ. Бялууныхаа дээд хэсэгт сахарын сироп дүрхэж өгвөл өнгө нь илүү гое болно шүү. |
Ингээд 50-60минут шарна. |
Сайтар хөрсөн хойно нь идвэл илүү гоё юм байна лээ шүү. За бүгдэд нь амжилт хүсэе!!! |
yamar goe amttai haragdaj bn aa, turshij uznee!!
ReplyDeletelooks yummyy
ReplyDeleteCheck out my newest post
<3 Una
oo minii hamgiin durtainuudiin neg :)
ReplyDeletegoy yum bnaa, hiij uzenee
ReplyDeletehi, cinnamoniig haanaas awch boloh we?
ReplyDeletecinnamon zunduu baidiimuu, dalai eej deer l och
ReplyDelete