Red lipstick

Hi all, Өнөөдрийн MUST OWN нэгэн сонирхолтой зүйлийг хэлж өгөхөөр шийдлээ. Эмэгтэй хүний за тэр дусмаа загварлаг байхыг хүсдэг эмэгтэй хүнд заавал байх ёстой зүйл бол УЛААН УРУУЛЫН будаг юм. Улаанаар уруулаа будаад өөртөө итгэлтэйгээр инээмсэглэн алхах хэний ч дэргэд өчүүхэн мэт санагдаж өөрийн эрхгүй зам тавьж аль эсвэл эргэж харах болно. Улаан уруулын будаггүйгээр нөгөө бидний шүтэн бишэрдэг Холливуудын одод, дуучид, загвар өмсөгчид  бүх л алдартай хүмүүс гайхамшигтай бишээ. Энэ будгаар будна гэдэг амаргүй ээ. Бид байтугай биднээс туршлагатай нь өөртөө таарах өнгө хэлбэрээ олох гэж тольныхоо өмнө хэдэн цагаар ч суудаг. Энэ будаг бол зүгээр л орой үдэшлэгт явахдаа тольдож байхдаа л будчихдаг зүйл биш. Тийм учраас өөрийнхөө завтай цагаар тольныхоо өмнө тухлан сууж байгаад улааны төрлийн олон будагийг дэлгэн тавьж байгаа тухтайхан туршаарай.
Би энд хүмүүсийн дунд таашагдсан хэдэн өнгө загварыг дурьдая: Chanel Red №5, MAC Ruby Woo, Clinique Angel Red, Cover Girl Really Red, Lancome Red Desire, Anna Sui Rouge Chine, Mary Kay Red Salsa, Elizabeth Arden Slink, NARS Fire Down Below, Trucco Blood Red гэх мэт.

Улаанаар будхад учиртай гэж хэлсэн дээ. Будах олон янзын арга байдаг ба ямар ч нөхцөлд эхлээд уруулын үхчсэн арьсыг гуужуулах хэрэгтэй байдаг. Зориулалтын Lip scrub олон байдаг ч надад нэгэн гайхалтай гэрийн жор байгаа. Түүнийг маргааш олж уншаарай ;)










This entry was posted on Thursday, February 9, 2012 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

One Response to “Red lipstick”

  1. zugeeree zugeer yamar ch emegtei hun yamar ch ungiin budgaar budaj bolno. zorig l bh heregtei

    ReplyDelete