Өнгөрсөн хэдэн ч улирал дарааллан Жинсэн цамц /denim shirt/ трендээс гаралгүй байсаар байна даа. тээ? Магадгүй энэ чигтээ үлдэж ч болох юм. Тэгэхдээ сүүлийн 2-3 жил маш хүчтэйгээр орж ирсэн нь мэдрэгдсэн. Бүх л Фашинлаг, стильтэй охидуудад шүүгэнд нь байдаг цамц гэж би боддог. Энгийн эрэгтэй цамцны загвартай атлаа юу нь тэгэж их сэтгэл татдагийн болоо. Хамгийн их сэтгэл татдаг зүйл нь мэдээж хийгдсэн материал. Цэвэр даавуун, нимгэн жинсэн даавуу. Уул нь жинсэн даавуу гэх ёсгүй л дээ. Denim л гэж нэрлэх ёстой юм. Дараагийн сэтгэл гижигдсэн зүйл бол загвар. Хамгийн энгийн эрэгтэй цамц. Урдуураа онгорхой, өмсөж тайлхад амар, тав тухтай. Сүүлийн үед энд тэндээ халаастай болоод янз бүрийн дизайны шугамууд, товч тоногных нь загвар ч гоё болсон. Хамгийн сүүлийн хүчин зүйл нь бол өнгө. Denim материалны хамгийн сайхан зүйл бол өнгө, цайруулхад гардаг үр дүн юм. Цагаанаас гүн хөх хүртэл өнгөнүүд давтагдашгүйгээр зохицсон байдаг. Энэ цамц нь ямар ч стиль бий болгож чадна. Дотуураа пудволк өмсөөд задгай тавьж, доогуур нь жинсэн өмд өмсвөл Чөлөөт загварынх болчихно, Тэмээний өнгийн пальто мөн тийм өнгийн твиль материалтай Хаки өмд өмсвөл Элегант харагдана гээд л... Энэ бол хамгийн загварлаг хуваснуудын нэг юм шүү хүмүүсээ заавал нэгийг өөрийн болгох хэрэгтэй.
Trend report: Denim shirt
This entry was posted on Wednesday, January 18, 2012 and is filed under fashion. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.
huuy eee humuusee bi boginohon yaktai bolmoor bhiin gaduur haaguur bgaa bol? medej bwal heleerei
ReplyDeletenamaig manai naiz nar dandaa joohon ohin shig huwtsas umsluu nas nambandaa bai l daa geed bdiin bi yamar hugshirsun hoinoo iim huwtsas umsuh bish dee te 30tai hunii nas namba gj baihgui bizdee ain ohid oo
ReplyDeleteUugii: nas namba gej yag yu heleed bdgii ni medehgui bn ter tusmaa 30tai geed chi yah yostoi gej? huvtsaslalt bol hunii dotood medremjtei holbootoi yu taalagdna teriigee omsool yavj bh heregtei, manaid neg huuchinsag mainstream baidag ted hureed iim yum oms inge teg geed bdag teriig ali boloh sonsohgui dagahgui yavaarai.
ReplyDeleteDenim jacketiin huvid: oird delguur heseegui uneheer haana yu bgaag medehguin bna tehdee denim jacket avahdaa neg bol oortoo baga sereg bagadsan yum shig jadgarduu gehiimuu esvel negmoson eregtei huniih shig tomiig avaarai ene bol altan durem shuu kkk
ReplyDelete