Random thoughts

Энэ бодлуудыг 2 хоног тээж явлаа. Хоёр хонгийн өмнө үзсэн киноноос л болсон юм л даа. Одоогоос 14 хоногийн өмнө би эхлэл.com-оор орж ямар шинэ кино ирж вэ? гээд харж байсын надад ер нь бол драма их таалагддаг юм. Тээд харжысан чинь The flowers of war гээд кино гоё санагдаад. Татаад авчихая гэсэн чинь бичлэгийн чанар муу бас хэл нь Хятад тэгэхдээ Англи хадмал орчуулгатай байсан юм. Тэгээд л болисон. Гэтэл хоёр хоногийн өмнө нөгөө кино маамь SBN TV-р гарч байхыг нь бариад авдаг байна шд. Бөөн аз. Ёстой дурандаа л үзсэн түүнээс биш бас муу бичлэгтэй, маш их гацаатай, эфирт ажиллаж байсан хүн нь мессэнжэрдээд байгаа юмуу хаашаа юм мессэж ирхэд дуугардаг Ding гэсэн дуу солиоруулхаа шахсан. Ямар ойр ойрхон байсан гэж санана. Тэгэхдээ яахав гаргаж өгсөнд нь баярлаж л байгаа л даа...



Oscar-н шагналд нэр дэвшиж байсан Хятдын нэрт найруулагч Zhang Yimou-н түүхэн сэдэвт энэ кино нь 1930-аад оны Хятдын амьдарлыг бодитойгоор харуулсан байсан. Дайны үеийн хүнд хэцүү амьдралын тухай. Ялангуяа дайны үеийн эмэгтэйчүүдийн амьдрал. Надад энэ киноны үйд явдал нь  хоёр хоногийн турш бодогдож юу болсон бол гэж зовоогоод болдоггүй. Үзсэн хүн бол ойлгох л байх л даа. Дайны үеийн Хятдын Нанжин хотын Улаан дэнлүүний гудамны хүүхнүүд /ямар хүүхнүүд болхыг нь бичилтгүй ойлгогдож байгаа гэж бодож байна/ тэр үед юу даван туулж байгааг, ер нь дайны өмнө ч гэсэн яаж амьдрадаг байсан талаар ухаж ойлгож болхоор. Тэрхэн үеийн үйл явдал атлаа дэлхий дахины "ТИЙМ" эмэгтэйчүүдийн талаар өөр өнцгөөс харах боломж олгож байна. Бид чинь бүгд л эхээс төрөхдөө гэм зэмгүй л хүүхдүүд төрсөн. Амьдрал өөрөө хүнийг хаана аваачхаа мэдээд хөтлөөд явдгаа гэдэг. Би бол энэ үгтэй санал нийлдэггүй. Хүн өөрөө л өөрийгөө хаана аваачхаа мэдэх ёстой. Гэтэл энэ киноны тусламжтайгаар амьдралд эсвэл хэн нэгэнд хөтлүүлээд л яавхад хүрдэг олон олон хүн байдаг юм байна гэдгийг мэдэж авлаа. Өөрсдийн дураар Улаан гудамжинд гарч зогсох эмэгтэй тийм олон байх болов уу? Би бол олон биш л гэж хэлнэ. Хэн өөрөө хүсэх юм бэ? Маш бага нь. Заавал хэн нэгэн, өнөөх л Амьдрал гээч эрхэмийн нөлөө дарамтаар ийм сонголт хийх нь олон л гэж бодож байна. Хэрвээ та эмэгтэй хүүхэдтэй бол, Хэрвээ та эгчтэй бол, Хэрвээ та эмэгтэй дүүтэй бол, Хэрвээ та гэрэлсэн бол, Хэрвээ та Эмэгтэй л бол өөрөө өөрийгөө хайрла, эмэгтэй хүнийг хайрла, охин үрээн хайрла. Амьдрал гээч араатанд хамаагүй эрт битгий өгч явуулаарай.


This entry was posted on Thursday, January 26, 2012 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

10 Responses to “Random thoughts”

  1. ene amidraliig chin bid l amttai bolgoj bgaa bizdeee hu

    ReplyDelete
  2. yaruu aldart huuhnuud uurd mandan badrag. URA URA URA

    ReplyDelete
  3. Zuv sedev songoj bichsen b. Bayarllaa. Ene kinoog sonsson um b. Harin vzeegvi odoo buur uzmeer sanagdchlaa. Delhii deer zevseg har tamhnii naimaanaas hamgiin iluu n hunii naimaa, hucheer biyiig n vneluuleh hereg baidag. Ene mash haramsaltai.

    ReplyDelete
  4. i love your random thoughts

    ReplyDelete
  5. emegtei hun uuruu uuriiguu l hairlah heregtei gej shudraga unen ug shuu. yagaad zaawal hen negniig hairlahiin tuld uuriiguu garguund gargah yostoi yum be te

    ReplyDelete
  6. Yaponii Geisha nariin tvvhiig ugvvldeg 'Geishagiin Dursamj' gedeg kinog say sanagduullaa. Sonirholtoi l kino baih ni...

    ReplyDelete
  7. tanai blogiig sonirhoh bi durtai bdag ch neg asuuh zuil bn. uguullee bichihdee zoriuj imij bolgoj "харжысан чинь"geh meteer bichdeg yum uu esvel yaj bichdegiig ni meddegui yum uu. Ug ni bol "харж байсан" gej bichih yostoi bh. yor ni bol olon niit unshdag zuiliig zuv bichij bval zugeer bh yadaj ene blogiig sonirhon unshdag huuhduuded heregtei bolov uu

    ReplyDelete
  8. nadad l lav ingej bichih n taalagddag aa. Ene chin blog shuu dee. Edniig uusdiihuur n l vldee l dee. Chi ch bas "yor n bol" geed l bichtsen l baina shdee Ene "er n bol" bas l buruu shd. Zugeer l orhichooch dee. ene deer bichsen huniig shuumjleh geegvi shuu.

    ReplyDelete
  9. Uneheer sanal niilj baina. "amidral" gedg zuil saihan bolovch zarimdaa chinii nerlesneer "araatan" boloh ch uye bii. Humuus oorsdiihoo yaaj amidrahiig ooroo shiidne l gedeg, gevch zarim tohioldold tegej chaddaggui shude. Zarim humuus oorsdoo shiidver gargah ch bolomj bdaggui. Ugeegui yaduu ger buld huuhed ni bolj torloo gj bodhod surguulid onts muu surahaa ch shiidehees omno surguulid ch surah bolomjgui shude. Tegeheer tiimee, ene amidral gedeg neg talaar araatan, bas chinii "az" gdg zuil shiiddeg olon zuil baigaa... Ingeed bodhoor aimaar...

    ReplyDelete