Өчигдөр орой гадуур хооллохоор болоод. Ойрдоо очоогүй газар, идээгүй хоол чинь юу билээ гэж бодоод. Тэгсэн хоёр найзынхаа ярьж байсныг санаад. Саяхан нэг Тайван хоолны газар нээгдсэн гэж байсан юм. Taiwan cuisine, why not...
Үнэхээр харамсаагүй шүү. Энгийн цэвэрхэн засалттай дулаахан танхимтай. Хоёр давхартай. Үүнийхээ нэгд нь тамхи татуулдаггүй болхоор тамхины үнэр хувцасанд шингэчих вий гэж айлтгүй. Бас тогооч нар нь гал тогоондоо хэрхэн ажиллаж байгаа нь зочдод харагдахаар зохион байгуулсан байсан нь таалагдсан. Би Тайван-д очиж үзээгүй ч Шанхайд явжыхдаа Тайван хоолны газраар орж байсан юм. Энэ хоолны газрын хоолны амт нь яг л тэр аялалыг эргэн санагдуулсан шүү. Ихэнх Монголд байгуулагдаж байгаа хоолны газрууд хичнээс Итали Франц Хятад Солонгос хоолтой гэх боловч Монголчуудад зориулан амтыг нь бага зэрэг өөрчилсөн байдаг. Миний хувьд энэ нь надад таалагддаггүй юм. Тэр үндэстэнг тэр л хоолоор нь ойлгох нь байна шүү дээ. Ямар байх ёстой яг тэрүүгээрээ л байх хэрэгтэй бидний идэж чадах чадахгүй нь хамаагүй. Тэгэж байж л соёлоос нь мэдэж чадах байх. Тэгээд ч сонирхолтой.
За эргээд яриандаа оры орчин дажгүй, үйлчилгээ дажгүй, бүх юм ерөнхийдөө дажгүй миний нэг шөлийг андуураад солиод өгснийг эс тооцвол. Тэгэхдээ нэг юм хэлэхгүй орхиж чадахгүй нь ККК /дандаа л шүүмжилж байх юм гэх байхдаа/ гурван хүн ороод дөрвөн хоол захиалж байхад хоолнуудыг нь зэрэг л гаргаж байх хэрэгтэй. Ер нь олон газар энэ дутагдал байдаг. Нэгнийх нь хоол гарчихаар нөгөө хоёр нь хараа л шүлсээ залгиад суух болжаагаа байхгүй юу. Хамаг сайхан үнэрийг нь хамраараа сорж авчаал. ккк Тэгээд идээд дуусахаар нөгөөхийн хоол ирнэ үйлдэл ахиал давтагдана. Зэрэг гаргаад өгчүүл хичнээн сайхан. Мэдээж өлссөн болхоор л хоолонд орж байгаа биз дээ. Мэдээж затгалан байхдаа хоолонд орно гэж байхгүй шд тэ?.
Энэ гахайн махтай хоол байсан их тостой юм билээ. Ямар ч хачиргүй гэхэд ерөнхийдөө бага орцтой. Эрэгтэй хүн бол цадахгүй ээ. But delicious. |
Мөөгтэй чамин чимхэлттэй гахайн махан бууз. |
Нээрээ л чамин байгаа биз. |
Энэ хоолний нэрийг мартчиж бас л гахйн мах. Үхрийн махтай хоол гэж байхгүй байсан. Дан тахиа, гахай байсан. |
Энэ надад солиод өгчихсөн шөл. Ямар ч махгүй тэгэхдээ шөл нь зөөлөн сайхан амттай. |
yag vnen zerge garahgvi bolhoor ehnees n huvaaj idseer baigaad zavaarsan um boldog.
ReplyDeletehaha...
ReplyDeleteder postloj bsan bs 1 gazar bsanda nom setguul unshij bolohuits dajgu saihan tohililttoi gd...
daanch uilchlegchid n uneheer soylgu, tiim gaigu gazar bj gaigu hun ajillulah heregte gsn bsanda triig bi hgad oldgue ustgasiin boluu... ymarch bsan hna bdag ymar nerteeg n helj tuslaach
suuliin hund: ter chin baigaliin tuuhiin muzein hajuud baidag W bsn shdee. 2davhar... ter ih dajgui gej ih hunees sonsson. zav gargaad neg zuglechih yumsan.
ReplyDeleteharin ene haana bdg gazar we
dears sorry. hayagiig n bicheegvi um b.shuu dee. Umnu n tavij baisan "w" gedeg n yag baigaliin tuuhiin musein baruun tald. Harin ene "oriental treasure" n ih delguurees tsirk oroh zamd baidag tserendorjiin hoshoonii zuun tald baidag um bilee. ih amarhan ih delguurees zuun talaaraa tsirkruu uruudaad alh. teed l olno.
ReplyDeleteTnx Anonymous && CoffeeTeaORme? :)
ReplyDelete