History of my ballerina flats

Must own дээр хүн болгонд заавал байх ёстой гутал бол Ballerina flats гэж хэлсэн дээ. Энэ удаад би өөрийнхөө Ballerina-н түүхийг бичхээр шийдлээ.

Надад энэ зургаан балерина байдаг юм байна. Бүгд л өөрийн өөрийн түүхтэй.



Миний хамгийн анхны балерина. Одоогоос 6 жилийн өмнө авсан. Тухайн үедээ миний авсан хамгийн үнэтэй гуталнуудын нэг байсан юм. Тэр үед Монголд Boutique гэгдэх дэлгүүр ганц хоёрхон л байсан байх. Тэгээд бараг анх орж үзэж байсан ч байж магадгүй. Одоо бодход инээдтэй санагддаг. Дотор нь Амерки Ангилаас ирсэн хэдэн брендийн бараа л байсан л даа. Нөгөө л Zara, H&M, Marks and Spencer гээд л. /Одоо ч гэсэн ийм бараатай дэлгүүрийг Boutique гэж нэрэлсэн газар байгаа шд ккк/ Харин энэ гутал Guess-нх байсан юм. Тэр үед бол мэдэхгүй шд 10 жилжж төгсөөд удаагүй хүн аав ээжийнхээ авч өгснийг өмсдөг байлаа шүүдээ. Тэгээд анх хараал дурлаж билээ. 

Маш зөөлөн цэвэр арьсан. Маш эвтэйхэн гутал. Би 6-7 жил өмсөж байгаа ч чанараа алдаагүй ахиад ч өмсөх нас байгаа гэж боддог шүү. Хэзээ ч уйдаж байгаагүй. Уйдах ч үгүй.

Энэ миний 2 дахи балерина. Steve Madden-ны бас цэвэр арьсан гутал. За бас л 5-6 жилийн өмнө юм байнаа 3-р хороололд байдаг байсымаа одоо их дэлгүүрийн урд байдаг болсон Dressy гээд гутлын дэлгүүрээс авч байсан юм. Тухайн үедээ хамгийн гоё гуталтай дэлгүүр байсан. Мэддэг хүмүүс нь надтай шууд л санал нийлнэ. Одоо арай л өөр болцоон тэр дэлгүүр. Тэндээс бас л тухайн үедээ овоо мөнгө хаян авч байсан. Эзэн эмэгтэй нь Урлах эрдэм сургуулийн гутлын дизайнер мэргэжлээр төгссөн бараг анхны төгсөгч байхаа. Тийм болхоор их мэдрэмжтэй чанатай гутал авчирдаг байсан хэрэг.
Үсний хувьд бас их түүхтэй. Энэ гутлыг авсныхаа дараа жил нь гадаад явхаар болоод байраа түрээслэх болвоо. Тээд хамаг л эд хөрөнгөө лагерийн байшиндаа хадгалсан юм. Энэ гутлаа хайрлаад авч яваагүй юм. Тээд 2 жилийн дараа ирлээ. Гуталны маань арын хэсгийн үсийг юу ч юм нэг амьтан мирээд идчихсэн байсан. Бодуул хулгана л биз. Зургийг нь аваад оруулдаг байж. Тэгэхдээ бүүр ч цоолоогүй л дээ. Үснээс нь идсэн байсан. Идэхдээ маш нарын гоё хээ гаргасан байсан. Одоо миний энэ гуталны нэг нь ардаа давтагдашгүй хээтэй болсон.
Дарагийн гутал маань энэ. Nine West-н мөн арьсан бас торгомсог даавуун эмжээртэй. Юм үзэж нүд тайлж эхэлж байсан үе байлаа. Сонголт арай өөр болсон байгаа биз дээ ККК Гадаадад амьдарч байхдаа авсан юм. 4 жилийн өмнө авсан. Тэр үед ийм нион өнгө тренд болоогүй л байсан баймаарын. Одоо бол ялангуяа энэ зун бол HOT ITEM болно шүү дээ.
Дараагийнх нь энэ. Энийг санаандгүй авч байсан юм. Мөн гадаад байхдаа. Аялалаар л явж байсымаа. Тэгсэн хөл холгоод тээд American Eagle-н дэлгүүр дайралдахаар нь шууд ороол авч байсан. Маш зөөлөн ултай, хөнгөн яг л аялалд ч юмуу яг хөл өвдсөн үед гаргаад өмсөх гутал. Маш бага зай эзэлдэг болхоор цүнхэндээ нуучихаж байгаад л өдөржингөө өндөр өсгийт дээр ядарсан хөлөө тарахдаа өмсөж амрааж болно. Нэг угааяа аймаар халтар болчижээ. кккк

Энийг жилийн өмнө ажлаар явж байхдаа Солонгосоос авсан юм. Хуурамч арьсан балерина. Чимэглэл өнгөны хослол нь их таалагдсан бас их эвтэйхэн. Солонгосын ямар нэгэн жижиг газрынх л байх даа бүү мэд.
Энийг Hong hong-с бас саяхан авсан юм. Хэрвээ та манай байнгийн уншигч бол би өмнө нь бичиж байсан хэрвээ уншиж амжаагүй бол энд дараад уншаарай.

This entry was posted on Thursday, January 19, 2012 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

4 Responses to “History of my ballerina flats”

  1. yaaa minii durtai gutalnuud bn sht, ter yagaan 3dah yagaan deer nud ih unaj bnaa goyiin bn. ehnii gutlig oros elchingiin tend bdag boutique-d harj blaa. 2dah bas hoorhon um ter us ni ih etgeed um 3dah bol yariltguiee hehe, 4deh bi yag iimd ni neeh durtai bish.ter korea-s avsan chn engiin hirnee ih hoorhon degjin um bn sht. suuliin bas bnaa bn etgeed donjtoi gj jigteihen.

    dressy shop-iin gutalnuud goyo tee bi tendees zondoo olon ballerina avch blaa odoo ergeed harahnee ihenhi ni yagaan ongoteig avsan bsan. suuld zara-s tsav tsagaan ballerina avch blaa, bas singagaas neg nalchgar um avch bsiin bn brand ntr-g ni martajee.

    dressy shop uneheer songolt saitai bdag bsan tee oor hna ch tm gutalnuud bhgui daanch suul ruugee joohon sonin bolchihson bsan

    ReplyDelete
  2. Hi gutalchaan. Chi yamar sain medjiinaa, anhniihaa balerinaag yag tendees avch baisan shd. M and G ch biluu tiim nertei. Heden chij oroogvi umb de odoo baidag boluu?
    dressy odoo joohon sonin boltsoon te? Huuchin ch yu avhaa meddeg deer n mungu n baigaa hun bol ochidog l gazar baisan daa hoorhii. Odoo ch end tend delguur neegdeed songolt ch olon bolood zarim neg n shopping hiihdee l Beijing Hong hong yavdag bolj dee

    ReplyDelete
  3. sn baitsgaanu? ene udriin mend...
    mi bodloor emegte hvnd GUTAL chuhal gj bddog
    uu bs TSVNKH
    ther hamgiin talagdsn ni hong hongoos awsn balerina blaa kkk

    ReplyDelete
  4. odoo harin ter boutique bgan bolu da tmerhu l nertei bsan sanagdana, bi chn gutalni ulaan fan hna goy gutal bdgig andku shu kkk. dressy harin tmee mongo bgad chanar songoltig taashaadag hun bol ochdg l gzr. daanch jhn tmhen boltson kkk

    ReplyDelete