Decorate your home by yourself

Та нарт зориулаж би гэрийнхээ зарим нэг хэсгийн зургийг үзүүлэе. Өнгөрсөн намарын амралтаараа би гэртээ бяцган засвар хийсэн юм. Ханаа нураахаас эхлээд л ханын цаасаа наах хүртэл их л сонирхолтой байсан. Тэгэхдээ хамгийн хамгийн сонирхолтой нь чимэглэх юм байна лээ шүү. Гэрээ чимэглэхдээ миний өгөх зөвөлгөө бол: Өөрийнхөө гараар л өөрийнхөө гэрийг бүтээгээрэй. Өөр нэгэн хүнээр хийлгэх, эсвэл сэтгүүлээс хуулж гэрээ битгий чимэглээрэй, бас чимэглэлээ худалдан авахдаа нэг дор авч яагаад ч болохгүй шүү. Учир нь гэвэл гэрийн чинь чимэглэл энд тэндээс цугларсан түүхтэй байх ёстой. Энэ нь л дараа ярих түүхтэй байлгаж гэр бүлийн халуун дулаан уур амисгалыг бүрдүүлнэ.

Энэ улбар шар ханын плита намайг бараг галзууруулсан. Яагаад гэвэл би хананы биш шалны плита сонгочихсон байснаа дараа мэдсэн юм. Таньд л гэж хэлхэд хананд нь хананы плита л наагаарай талыг нь хагалана шүү.





Энэ эмэгтэй эрэгтэй соронзонг манай найз Солоонгосоос авчирж өгсөн юм. Аан ард нь байгаа хоолны зурагтай жоруудыг би хэзээ нэгэн өдөр туршиж үзхийн ККК

Жижигхээн энэ унагийг Хятдын гар урчуудын захаас авсан юм.
Энэ миний цонхны тавцан дээрх цэцэрлэг /цаана нь бас хэд хэдэн цэцэг байгаа шүү/

Би халуун орны амьтан цуглуулах дуртай. Миний Африкт очиж үзэх хүсэлтэй маань л холбоотой байх.

Энэ бол БИ

Хар цагаан өнгө бол хэзээд л ямар нэгэн юмыг хоёр талтай шүү гэж сануулж байдаг юм.

Манай гэрийн цаг. Ханаа өлгөх эсхээ шиидэж ядсаар байхад л Цаг өөрөө энэ байрандаа дасчихсан байсан. Би ч бас...

Хүлэг онгоцыг би ямар нэгэн юманд байнга тэмүүлж байхын бэлэг тэмдэг гэж үздэг. Их хуучин онгоц доо хөөрхий

Энэ шилэн савыг уул нь ээж маань надад өгсөн юм. Салатны таваг байгаа юм. Надад ийм их салат хийх шаардлага байхгүй учир би ус хийж агаар чиигшүүлэгч болгосон юм. Лаа асаачихвал бас гоё үнэр гаргана. Бас гэрийн гайхалтай чимэглэл болж чадна.




Гэрэлнүүд.... манайд бараг нэг өрөөнд 5-6 гэрэл байдаг юм байна хннн. Дээр нь бас Лаа хннн.



Миний CD-ний цуглуулганууд

Тиймээ тийм би FRIENDS-н улаан фэн. Ямар ч уйтгартай үед сэргээж чаддаг кино. Энэ 10 киноог би гадаадад амидарч байсан жилүүдийнхээ турш цуглуулсан юм. CD бүрд нь миний нэг дурсамж байдаг.

This entry was posted on Saturday, January 14, 2012 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

4 Responses to “Decorate your home by yourself”

  1. yar goyin tr gerelnvvd ystoi goy yumaaaa

    ReplyDelete
  2. plitanii ungu nadaa law taalagdsangui eee uuchlaarai nud uwdmuur sanagdlaa

    ReplyDelete
  3. ter saladnii saviig uneer huurhun bolgojee

    ReplyDelete