Archive for November 2011
My fashion icon: Olsens
Та нар санаж байн уу? Биднийг жоохон байхад шаргал үстэй хоёр ихэр охидын хөгжилтэй адал явдалтай кино гардаг байсан даа. Магадгүй одоо ч хааяа нэг гардаг байх. Харин миний хувьд тэр жаахан байсан үеэс эхлээд одоо ч хүртэл тэднийг сонирхосоор ирсэн. Сонирхох гэдэг нь нөгөө утгаараа ш дээ.
1986 онд төрсөн хоёр ихэр маань гурав дүү бас нэг охин дүүтэй. Тэр нь ч бас жүжигчин юм байна. Дүүг нь бол "сонирходоггүй л дээ"
Mary-Kate, Ashley хоёрыг би шууд хараад ялгаж ер нь бол чадахгүй л дээ. Тэгэхдээ хувцаслаж байгаа стилээр нь бол чаднаа. Хоёулаа күүл хувцасладаг ба тэд юу өмссөнөөсөө хэнээс ч айдаггүй.
Тэд жижгхэн биетэй болхоороо зарим хүнд хэт томдсон, нээх их хувцас даахааргүй мэт давхарласан мэт харагддаг л байх миний хувьд тэр нь бүүр ч СААК санагддаг. Гоё санагдаад баахан зураг тавьчлаа. Тэдний талаар илүү ихийг мэдмээр байвал http://olsensanonymous.blogspot.com/ or http://intheolsenscloset.blogspot.com/ blog-г үзээрэй. Таалагдана гэж найдаж байна.
I think I'm crazy about STUDS
I just realize that I have many things with the studs. I think I'm crazy about studs. Don't I? I have belts, wallet, bracelets and even boots with studs. Don't get me wrong. I just love this kind of things. They seem chic and rock. Can you imagine rockers without leather jacket, chain necklace and stud bracelet. I bet you can't. Ok let me show my STUDS. One more thing: They fit anything.
P.Чойном Охиндоо илгээх захидал
Хvч сорилцож хєл дээрээ босдог юм.
Уул єєд авирч огторгуйд нисдэг юм.
Унахдаа нєгєє л газартаа унадаг юм.
Газарт унаад зогсохгvй, газар доор
Гарцаагvй ноёлох таталтын хуулиар
Эцсийн эцэст нойрсдог юм алаг vр минь
Эцгийн зvрхний алтан соронзон минь.
Тєвєєс зугтах хvч болж аав чинь
Тємєр тор уруу солир шиг орсон юм сан.
Зvггvй цаг дуусч vр чамдаа татагдан
Зvрхний минь vлдэц хэлбэлзэнхэн байна.
Єдийд миний охин том болоо биз ээ
Єнгєрснийг шоглосон юм шиг, ирээдvйг зєгнєсєн юм шиг
Єєр хvн ойлгохын эрхгvй зургуудын
Єнгийн харандаагаар эрээлж суугаа биз ээ.
Аавынхаа шvлэг бичдэг хэлийг
Айхтар сураа биз дээ ... Ээжтэйгээ
Ач тач ярьж байгаа биз. Сайн сураарай
Алдаагvй цэвэрхэн бичдэг болоорой.
Харагдсан бvхнээ багшаасаа асууж
Харагдаагvй, бодогдсон бvхнээ ээжээсээ асууж бай !
Харин охин минь "Аав яасан бэ ?" гэж
Хаанахын хэнээс ч битгий асуугаарай.
Охиндоо илгээх захидал
Өнөдөр 3-р хорооллын гудамжаар алхаж яваад хуучин ном зардаг газар саатлаа. (Угаасаа л ийм газар дандаа саатдаг ёсоороо) Хайж байсан номоо олоод хөл минь газар хүрэхгүй баярлалаа. Тэр бол Р. Чойном-н ''Сүмтэй будрын чулуу'' ном юм. Уул нь нэлээд олон жилийн өмнө надад нэг хөвгүүн бэлэглэж байсан юм. Тэр үед яг сая уншсан найраглалаа уншаад уйлж суусаан. Даанч ном нь үрэгдээд алга болжээ. Би 7 юмуу 8-р анги байсан юм байна. Тэрнээс хойш энэ номыг ахиж уншаагүй байсан юм. Тэр үед энэ номыг надад бэлэглэж байсан тэр хөвгүүнд их баярлаж явдаг юм. Одоо тэр залуу рок попын ертөнцөд бас ч үгүй авьяасаараа үнэлэгдсэн яруу найрагч болсоон. За тэр миний өнгөрсөн дурсамж ч яахав ахиад тэр найраглалыг уншхад маш сайхан байлаа. Тэр найраглал бол Охиндоо илгээх захидал юм.
Аав нь охиндоо шоронгоос захидал бичиж суух юм. Хөлд яаж орсныг нь ч мэдэхгүй, яаж хэлд орсныг нь ч мэдэхгүй тэр л охиноосоо уучлалт хүсэж бас ч үгүй сургамж хайралсан сэтгэлийн үгс. Үнэхээр ахиад л уйлхаас өөр арга үлдээсэнгүй дээ. Охиноо өөрийн төсөөллөөрөө бодон санан шанлаж хайрлаж байгааг нь юугаар ч төсөөлөшгүй. Зөвхөн Fashion гэлтгүй ямар ч ажлыг хийхэд юунаас ч санаа авч болно. Сайхан дуу, сайхан ном зохиол, шүлэг, хоол тэр ч бүү хэл гуниг харуусалаас ч тэр...
![]() | |





