Охиндоо илгээх захидал

Өнөдөр 3-р хорооллын гудамжаар алхаж яваад хуучин ном зардаг газар саатлаа. (Угаасаа л ийм газар дандаа саатдаг ёсоороо) Хайж байсан номоо олоод хөл минь газар хүрэхгүй баярлалаа. Тэр бол Р. Чойном-н ''Сүмтэй будрын чулуу'' ном юм. Уул нь нэлээд олон жилийн өмнө надад нэг хөвгүүн бэлэглэж байсан юм. Тэр үед яг сая уншсан найраглалаа уншаад уйлж суусаан. Даанч ном нь үрэгдээд алга болжээ. Би 7 юмуу 8-р анги байсан юм байна. Тэрнээс хойш энэ номыг ахиж уншаагүй байсан юм. Тэр үед энэ номыг надад бэлэглэж байсан тэр хөвгүүнд их баярлаж явдаг юм. Одоо тэр залуу рок попын ертөнцөд бас ч үгүй авьяасаараа үнэлэгдсэн яруу найрагч болсоон. За тэр миний өнгөрсөн дурсамж ч яахав ахиад тэр найраглалыг уншхад маш сайхан байлаа. Тэр найраглал бол Охиндоо илгээх захидал юм.
Аав нь охиндоо шоронгоос захидал бичиж суух юм. Хөлд яаж орсныг нь ч мэдэхгүй, яаж хэлд орсныг нь ч мэдэхгүй тэр л охиноосоо уучлалт хүсэж бас ч үгүй сургамж хайралсан сэтгэлийн үгс. Үнэхээр ахиад л уйлхаас өөр арга үлдээсэнгүй дээ. Охиноо өөрийн төсөөллөөрөө бодон санан шанлаж хайрлаж байгааг нь юугаар ч төсөөлөшгүй. Зөвхөн Fashion гэлтгүй ямар ч ажлыг хийхэд юунаас ч санаа авч болно. Сайхан дуу, сайхан ном зохиол, шүлэг, хоол тэр ч бүү хэл гуниг харуусалаас ч тэр...









...Төвөөс зугтах хүч болж аав чинь
Төмөр тор уруу солир шиг орсон юмсан
Зүггүй цаг дуусаж охин чамдаа татагдан
Зүрхний минь үлдэц хэлбэлзэнхэн байна...

This entry was posted on Saturday, November 5, 2011 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

6 Responses to “Охиндоо илгээх захидал”

  1. zarim hun zovlontoi ooroo nuur tulgarahaas naash mederdeggui yum shig sanagddag. getel 8r angiin huuhed iim nairaglaliig oilgood uilsan gehed bahadmaar yuma.saihan post bnaa. nairaglalaasaa hesegheniig tavibal bayarlah bolnoo.

    ReplyDelete
  2. Comment vldeesend bayarllaa. Bichchihmeer l baisiin.Ih utr bolhoor unshigchdaa zalhaachih vii gej bodood baisiin unshih huseltei hun baigaa bol durtaiya tavinaa

    ReplyDelete
  3. minii nomiig bas namaig 7r angid bhad manai ah shataachihsan. ovoog orshuulah geed gazar luu n yavahdaa ah gartaa taarsan salbarhai yumiig shuureed garsan n /ajil yavdald n yum hum shataahad ashiglah gej/ minii muu salbarhai sumtei budriin chuluu bj taarsiimda. aimr haramsaj bilee keke. gehdee ternees hoish 7jiliin daraa, turuu ovol neg tanidag hvn belgelsen, nomiin sandaa sumtei budriin chuluugaa ahiad tavichihsan odoo bol dodigor bgaa kk

    ReplyDelete
  4. энд байна шд:
    http://v_boldoo17.miniih.com/index.php//home/post/31

    бас http://choinom.mn

    ReplyDelete
  5. choinomiin nz n bichsen choinomiin neg emhetgeliig neleen heden jiliin umnu unshij bsan ter bas ih goy shd

    ReplyDelete