Hi all. Өнөөдрөөс 13 хоногийн өмнө надад нэгэн гэнэтийн бэлэг барьсан юм. Нэгэн гайхалтай сайхан санаанд оромгүй оройг өнгөрүүлсэн энэ газрыг бичихгүй бол болохгүй мэт санагдлаа. Саяхан шинээр нээгдсэн ресторан юм билээ. Хэрвээ та өдрийн цагаар энд ирвэл нэг давхарт нь суухыг зөвлөе. Эргэн тойрон ном сэтгүүл, цэцэг, Starbucks кофе-ны сайхан үнэр, мэдээж WI-FI free. Хэрвээ жоохон оройхон ирвэл (нар жаргах үеээр ч юмуу эсвэл бүүр жаргацан хойно) 2 давхарт нь цонхны хажууд суух хэрэгтэй. Бүдэгхэн гэрэлтэй романтик орчин угтаг болно. Хоолны амт нь аятайхан санагдсан. Хэрвээ эрэгтэй хүнтэй орох бол порц нь санаа зоволтгүй их юм билээ. ККК. Тэгэхдээ нэг юм хэлэх хэрэгтэй зөөгч нарын биеэ авч яваа нь жоохон тиймхэн санагдсан. Ийм гайгүй хоолтой, гайгүй орчинтой, үнэ нь дунджаас дээш үнэтэй байж гайгүй сайн хүүхдүүд аваад ажиллуулчиж болоогүй юм болоо гэж бодсон шүү. Хэрвээ миний пост-г Төв музейн баруун талд байрлах "W" рестораны эзэн уншиж байгаа бол хүмүүсээ сурга гэж зөвөлмөөр байна. Зөөгч нь захиалга авхаар яг хажууд зогсоод хүлээж байхдаа өмдөө сайхан тэлээгээ задалж байгаад засаад авбал яахуу? Бас болохгүй биз дээ тэ? Бас бохир тавгаа хурааж явхад нь дээр нь байсан сэрээ газар унаад орхилоо тэгсэн зөөгч залуу барьж явсан бохир тавгаа хажуудаа байсан дүүрэн хүмүүстэй ширээн дээр сийх ч үгүй тавиад сэрээгээ газраас аваад яваад өгч байна шд. Энэ арай ч болохгүй ээ. Энэ зөөгч залууг хаслаа бусад нь бүгд сайхан байсаан. Та нар ч бас очоод үзээрэй. Маргаашнаас амралтын өдөр эхлэх гэж байна. Гоё хувцасаа өмсөөд өөрийгөө нэг баярлуулахгүй юу даа. Амжилт
Surprise at "W"
This entry was posted on Friday, October 21, 2011 and is filed under life style. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.
ha! derged teleegee tailj bgaad omdoo tatsan ii? tavgaa oor humuusiin shireen dr tavidag...!
ReplyDeletegu ug n barag yamr ch hvn uilchilgeenii ajiltan iim bj bolohgui gdgiig meddeg bmaar um, tsaanaas n heleegui blaa ch. ih sonin l sonsogdoj bn hehehehe.
ih dajgui gazar gej sonsson, neeree tm shig bnaa. nom geheer bvr goy um. shiidel sn boljee ;)
medehgui gazar bn sht orj uznee hehe, zoogch arai l bish ain
ReplyDeleteger buleeree ormoor yum bn daa
ReplyDelete