What's new with...

Play time дээр худалдаалагдаж байсан зарим нэг сонирхолтой зүйлээс үзүүлий. Ер нь бол тэнд их л сонирхолтой олон зүйлс байсан л даа. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь ГАР ХИЙЦны бүтээл худалдаалж байсан нь юм. Сонирхол татхаар олон бүтээл байсан. Манай залуучууд өөрсдөө сонирхолтой БҮТЭЭЛ хийгээд тэрийгээ дэлгэн танилцуулангаа зардаг болчихвол их сайхан даа. Гадаадад бол зөндөө л байдаг даа. Sunday market, Bay market гээд л олон янзын нэрээр байдаг даа. Миний мэдэх Sunday market бол Australia-н Melbourne хотын Art gallery-н гадаа талбайд ням гариг болгон гардаг худалдаа юм. Зүгээр нэг хятдын хог зардаггүй зөвхөн гар урлалын бүтээл зардаг юм. Яг энэ удаа Play time дээр зарж байсантай утга нэгэн. Ер нь иймэрхүү бүтээл хийдэг залуус хаа нэгтэй их л байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрэв тэд нэгдээд иймэрхүү арга хэмжээ зохиодог болчихвол ҮГҮЙ ээ мөн сайхан даа. Зарж байгаа хүмүүсийг нь ч хархаар очход сайхан байдаг. Бүгд л цаанаа нэг өөр өөр. 
Ер нь ийм ажил яагад зохион байгуулж болохгүй гэж иймэрхүү төрлийн мэдээлэл их тавьнаа хойшд. Тээд нэг л өдөр гар урлалын бүтээл худалдаалдаг өдөртэй бүр цаашлаад тийм гудамжтай болоод жуулчид, залуучуудын байнга хөлхөдөг газар болхыг хэн мэдэг билээ дээ тэ?








This entry was posted on Sunday, July 24, 2011 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

One Response to “What's new with...”