Tattoo


Сайнуу? залуусаа. Та нар шивээсний талаар юу гэж боддог вэ? Хүмүүс шивээсийг гарал муутай, шоронгоос үүсэлтэй энэ тэр гэж олон юм яриж л байдийн тэр бол худлаа манай эрний өмнөх 3000 жилийн өмнө гэхэд л Японд хэрэглэж байсан, саяхан хүртэл 13-р зууны үеийн занданшуулсан шарил Монголоос олдсон нь битүү шивээстэй хүүхэн байсан гэдэг. Япон, Индонези, Африка, Индианчууд, Нюзиланд гээд л тухайн үедээ гайхамшигтай соёл уламжлалтай газраас үүссэн байдаг. Тэгээд шивээс нь маш олон нарийн бэлэгдэлтэй байдаг. Тэр гарал муутай энэ тэр гэдэг нь худлаа хүмүүс зүгээр л сонссоноо эргүүлээд л юу ч бодохгүй чалччихдаг. Хов жив жижиг сажиг юм ярихаар бол ядаж л Google-дээд үзчихэж байх хэрэгтэй шд. Надад бол шивээс их романтик санагддаг. Яагаад вэ гэхээр би Австралид байхдаа нэг кино поркатнаас авч үзэж байсан юм. Нэрийг нь санахгүй юм. Tattoo гэж байсан шиг санагдаад байна. 80-аад оны кино. Нэг сэхээтэн гаралтай зарчимч багш хүүхэн нэг тарган байкeрт дуралдаг тухай гардаг юм. Хүүхэн нь бол их л сайхан амьтан байдаг юм. Харин манай залуу бүдүүн царай муутай... тэгээд л киноны төгсгөлд тэр залуу өөрөө тэр хүүхэнд зориулан зурсан зургаараа шивээс хийж өгдөг юм. 
Надад бол шивээс байхгүй л дээ. Ямар нэгэн утга төгөлдөр үг ч юмуу дүрс хайсаар л байгаа. Гэчжээ ер нь бол өвдөх байх гэж айгаад байдымаа ККК тэгэхдээ хэн мэдэх в нэг өдөр хийлгэвэл үзүүлнээ. За эдгээр зургуудыг Play time дээр авсан юм. Бүүр гоё шивээстэй залуус байсан ч "энд яваагаа эхнэртээ хэлээгүй болхоор зургаа авхуулж чадахгүй нь" гэсэн. Тээд л зургийг нь авч чадаагүй.
It could be my tattoo
Их завсарлагааг хөтөлдөг охиныг ийм гоё шивээстэй гэж бодоогүй шүү. Тэгэхдээ гайхаагүй л дээ угаасаа өөрөө их Cool охин

The coolest tattoo in the festival.


This entry was posted on Wednesday, July 20, 2011 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

One Response to “Tattoo”