Playtime 2011

Сайнуу залуусаа. Юу хийж яаж амарцгаав даа. Өнгөрсөн хагас сайн, бүтэн сайн өдрүүдэд болсон Play time дээр очоол биз дээ? очсон хүмүүсд ч юу ярихав. Харин очоогүйд нь бол ярих юм их л байна. 16/17 бол миний хувьд энэ жилийн мартагдахааргүй үйл явдлуудын нэг болж чадлаа. Урьдны жилийнхийг бодвол дуугаралт маш сайн байлаа, зохион байгуулалт ч гэсэн дажгүй. Эхний өдөр тоголсон хаmтлагуудаас Unicorn их өвөрмөц байсан.Тэд өөрсдийн болон зарим нэг cover дуулсанаас Nouvelle Vague-н cover-лосон Making plans for Nigel-g их гоё дуулсан. Яаг нэг гоё хөнгөн бас аальгүй сэтгэгдэл төрүүлэхээр. Бас нэг шинэ гоё хамтлаг байсан би даанч нэрийг нь сонсож чадаагүй. Та хэд сануул comment бичээрэй. Сентизатор нь electronic дуугаралт гаргадаг төхөөрөмжтэй холбогдчихсон тээд дуучин залуу нь чанга яригчаар дуулах нь их гоё сонсогдож байсан. Мэдээж шинэ юмыг Монголд анх удаа туршиж байсан болхоор төгс биш байсан ч гоё л байсан. Цаашид олон иймэрхүү electronic хамтлаг гараасай гэж хүсч байна. North Ducks их сайн болсон байна лээ надад яагаад ч юм их даруухан, хөгжимд үнэнч хамтлаг юм шиг санагддаг. Харин Mohanic энэ удаад миний урмыг хугалсан.(too much drama) Түрүү жилийнх шигээ гоё байж чадаагүй, юу юуны туханд хүрэлгүй биеэ тоогоод байгаамуу эсвэл арай эрт high болчихсон уу би сайн ойлгоогүй.
 Pips бас нэг гоё залуу хамтлаг, надад дандаа таалагддаг.Азаар тэд нар миний дуртай "Хайрлаа биз дээ" дуугаа дуулсан.
Фестивалын 2 дахь өдөр Сүндэряа дуунуудаа дуулсан. Өөрөө их girlish болсон байна лээ тэхдээ дуунууд нь күүл хэвээрээ. Араас нь Med Evil рокеруудад савах боломж олгосон. Надад юу гоё санагдсан гэхээр Madnessн Gang хамтлагийнхаа дууг гитартай solo дуулсан... бүр Зочин гэдэг хамгийн утга уяангийн дуугаа хамгийн эхэнд дуулсан.Надад уйлахаас өөр арга байгаагүй тэгээд араас нь Нэг өдөр...
Sir Alex хүмүүжилтэй, юм бодогдуулсан үгтэй дуу бичдэг дотортой хамтлаг. Тэдний дуугий нь бас үгий нь сонсоод олон юм бодсон. Ингээд хамгийн сүүлд домогт Nisvanis гарч ирсэн. Би зүрхээ гаргаад Зүсэж хуваамаар Сэтгэлээ тэгээд Сэрээдээд гаргамаар болсон ч тэгэж чадахгүй болхоороо гуяа хөндүүр болтол үсэрсэн дээ. Амгаа яагаад дандаа ийм зэвүүн Edgy байж чаддаг байнаа. Гайхалтай!
Дараа жил Playtime болоосой, тэгээд би тэнд нь байгаасай...











This entry was posted on Tuesday, July 19, 2011 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

6 Responses to “Playtime 2011”

  1. Playtime-n tuxaid medeenees l zuvhun unshsan baisan. Ene postiig unshaad barag uzsen yum shig bolchloo. Amjval daraa jiliihiig uzeed bas daraa ni chinii post-g unshaad her oirhon durseldii chini shalgii.hehe

    ReplyDelete
  2. wow goy bichsen bna. bi tend baisan shuu bas.

    ReplyDelete
  3. hi. uneheer ochood uzchihgui yaaaavdaaaaaaaaa gj bodtol bichjee. daraa jil zaaval ochnoo.
    nemj helhed bi bol jj, ta bugdees erch huch uram avdag, good luck be-that girls ;)

    ReplyDelete
  4. Goe Comment bichsend bayarllaa. Harin ch bi uuruu chamaas erch hvch avchlaa. Bvr ter ercheeree shalaa gyalalztal ugaasan b.shd. ene shaliig ugaagaagvi 7 honoson baisan um.kkkk

    ReplyDelete
  5. wow,goy bichjee. bi ehnii odor ni ochson,goy baisan.gehdee chinii bichseniig ynshaad 2 dahi odor ni ochdog baij gej bodloo.ochmoor sanagdtal bichjee.

    ReplyDelete
  6. ooroo ih goy bichdeg hun yum... dandaa bolson zuiluudees goyiig n , ter goyuudaa bur goy bolgood bichsen bn ... gehdee uneheer goy bolson yumiig yaay gehew.

    ReplyDelete