UB FASHION WEEK 03APR-09 APR


































Өнгөрсөн бүтэнсайн өдөрийн орой  Улаанбаатар Хувцас Загварын долоо хоногын нээлт Худалдаа Хөгжлийн танхимд боллоо. Хувцасаа өлгүүрт өгөөд суудалаа эзлэх хүртэл зохион байгуулалт сайн байгаа нь ажиглагдаж байсан.
Шоу эхэллээ. Би ямар нэг шинэлэг зүйл байгаасай гэсэн хүлээлттэй байсан шүү. Үндэсний хөгжим эгшиглэж гэрэл аслаа. Тайзан дээр үндэсний хувцаснаас сэдэвлэж хийсэн хувцастай алтлаг моделүүд зогсоно. Шоуг  топ модел Одгэрэл нээсэн ба түүний өмсгөл ба толгойн гоёл үнэхээр гайхалтай харагдаж байсан. Тайз, үс засалт, нүүр будалт, ая ба моделүүд бүгд хоорондоо сайн зохицсон байлаа. Надад аяны сонголт нь юу юунаас илүү таалагдсан. Манай монгол аялгуу үнэхээр сэтгэл хөдөлмөөр би бүр хэсэг нүдээ аниад аялгуунд орсон гээд бод доо.
 Алтлаг Мөнгөлөг охидууд тайзан дээр алхсаар...... тэдний дунд үнэхээр гайхалтай гоёмсог хэд хэдэн загварууд байсан. Гэхдээ зарим загварууд хэтэрхий нуршсан хэтэрхий их чимэглэлтэй санагдалаа. 2006 оны Кристиан Диорын Haute Couture collection- г ч бас санагдуулаад амжсан.
энэ удаагын  шоу дэвшилттэй болжээ гэж би хувидаа дүгнэлт гараглаа.
Загварын 7 хоног энэ хагсайн өдөр хүртэл үргэлжилнэ. Орой болгон 20 цагт. Билетны хувьд 5000 төг үнэтэй. Боломжийн. Баасан Бямба -н шоуг үзнэ гэж төлөвлөж бна даа.




































This entry was posted on Monday, April 4, 2011 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

One Response to “UB FASHION WEEK 03APR-09 APR”