Сайн уу? Залуусаа. Индиан омгийн янз бүрийн дүрсийг хээ болгоод тод гоё гоё өнгүүдээр будагдсан байхад би маш их дуртай. Тод хурц бас өвөрмөц. Миний аль хаа байсан 3 курсын ажил маань ч бас ийм хээтэй байж билээ. Амьтны арьсан дээр хээлсэн тод өнгө, шивээс, цацаг үс, өд гээд л цаанаа л нэг онгон зэрлэг хэн нэгнээс ямар ч хамааралгүй ганцхан тэнгэрийн дор байгалийн хуульд л БИ захирагдана гэж орилох шиг санагддаг.
Яагаад ч юм ийм дүр төрхөндөө би өөрөө автчихсан явах надад бас таалагддаг юм. Тэгээд энэ удаагийн 5ive things-ээрээ надад байдаг индианы хээнээс эндгээр 5-г онцолж байна.
Энэ цамцыг барар 3 жилийн өмнө Солонгосоос зариулан барин авчирч байсан юм. Их л түүхтэй цамц даа. Анхныхаа блогийн анхныхаа постыг энэ цамцтай охионоор эхэлж байлаа ккк
Хэлбэр болоод хээ нь үнэхээр гоё. Анх энэ загварыг японы нэг нэртэй дизайнер зохиосон боловч одоо зөндөө гөзөр дуурайн хийж байгаа. Монголд ч бас зөндөө өмсөж харагдсан
Том тор. Зуны улиралын хамгийн гоё цүнх. Том болхоор зөндөө их юм орно. Тэгээд аялалаар явхад хамгийн тохиромжтой. Хөнгөн бас удаан эдэлгээтэй.
Зиа энэ бол сүүлийн үед миний гадуур хувцас, юбка, цүнх , хөнжил гээд л юм юм болоод байгаа ач тустай эд дээ. Маш дулаахан өдийд хамгийн сайн найзаас минь ч илүү кок аваад байгаан.
Та нарт ийм зүүлт байхгүй дээ гээд л жоохон хүүхэд шиг гайхуулмаар болдийн. ККК Дуурайгаад хийчмээр л байгааз дээ. Хийчихвэл харамсахгүй шүү.
Энэ зуны трэндүүдийн нэг нь гарцаагүй мөн байсаан байсан. Би энийг дараа зун трэндэд багтаж чадсан ч чадаагүй ч хамаагүй урагдтал нь л өмсөх төлөвлөгөөтэй байгаа шүү.