Let's have fun-2



Шинэ ногооны салат
Орц: Салатны хавч, 
Бууцай, 
Хүрэн байцаа, 
Ридиск, 
Ногоон алим, 
Бөөрөнхий сонгино.
Соус: Яншуй, 
Давс,
Хар перц, 
Гүнждийн тос, 
Лемоны шүүс, 
Оливийн тос. 







Салатний навч, бууцай зэргээ гараараа жижиг жижиг хэсэг болгож ураад дээр нь ногоон алим, хүрэн байцаа,ридиск, бөөрөнхий сонгино маш нарийхан хэрчиж хийнэ. Өөр жижиг саванд оливийн тос, хар перц, хүсвэл чимх давс нэмээд сайтар хутга. Дээр нь лемоны шүүс, гүнждийн тосоо нэмээд хутгаад амсаад үз чихэрлэгт дуртай бол бага зэрэг зөгийн бал нэмж болно. Ингээд бэлдсэн соусаа саладтайгаа зөөлөн хутгаарай. Таваглахдаа яншуугаар чимэглээрэй бас нэг содон амт оруулах зүйл бол самар. Хушгийг жижиг жижиг болгож зүсээд нэмж хийвэл хаа нэг шар шар хийж хатуу зүйл зажлагдаад амттай бас сонирхолтой болно. Халуун ногоонд дуртай хүмүүс бол эвэр чинжүү гэж яриадаг даа улаан аймаар халуун ногоог үрийг нь аваад маш жижиг хэрсээд газрийн самартай хамт бага зэрэг тосоор хөнгөхөн хуураад нэмээд өгөчүүл бас л ТАС шүү ККК за туршаад үзээрэй. Сайхан Монгол ногоо элбэг гол нь шинээрээ байгаа дээр...

This entry was posted on Thursday, August 15, 2013 and is filed under ,. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

Leave a Reply