Надаас хүмүүс ихэвчлэн " би урт цээжтэй, богино хөлтэй түүнийгээ яаж нуух вэ?" гэж асуудаг. Тэгэхээр нь би ямар хариулт өгөдөгөө хэлэх үү?
Нэгэнт л би нурууг нь чихээд хөлийг нь татчиж чадахгүй юм чинь өөр л арга хэрэглэхээс яахав. Энэ бол хууралт. Бусдын нүдийг хуурна гэсэн үг ккк.
1. Флатформ өмс. Аль болох арьсныхаа өнгөтэй төстэйг олж авах хэрэгтэй. Бас зузаан ул нь ил харагдахааргүй дотроо далд цэвэрхэн байдаг. Урдаа жижигхээн онгорхойтой бол хөл чинь /тавхайн хэсэг/ урт харагдана. Өндөр өсгийт өмсхөөр хөл жижигхээн харагдаад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ нь хөл чинь /тавхай хэсэг/ урт харагдана. Нэг үгээр хэлхэд энэ нь өргөөшөө ч уртаашаа ч урт харагдах хамгийн энгийн арга.
2. Өндөр суулттай өмд. Энэ бас нэг гайхалтай хууралт. Өндөр суулттай өмдийг өндөр өсгийттэй өмс. Гол нь өмдөө зөв загвартайг сонго. Skinny буюу бариу байж болохгүй. Straight буюу шулуун, Boot-cut буюу бага зэрэг трапез.Бас нэг хувилбар бол өндөр султтай юбка ч байж болно.
3. Биений боронз. Магадгүй энэ нь таньд хачин санагдах байх. Шорт, мини юбка өмсөх үед хөлөө гялалзтал нь боронздоод гарвал анхаарлыг хөлний урт дээр аваачхаас авардаг. Ер нь бор гялалзсан хөл секси бас туранхай харагдуулдаг.
4. Өмд гутлынхаа өнгийг адилхан сонгож чадвал энэ нь таны хөлийн урт харагдуулах бас нэг арга болно.
5. Шөвгөр хоншоортой гутал сонго. Энэ нь ямар ч хувцас дээр зохихоос гадна түрүүн хэлдгээр уртаашаа ч өргөөшөө ч урт харагдуулна.
6. Өргөн өмдөн доор үргэлж өсгийт өмсөх. Үргэлж өсгийт нь хэрвээ та л алхаж чадвал 15см-р таныг өндөрлөж чадна. Өсгий нь үргэлж учир бас ч алхахад учиртай. Тэгэхээр энд хийсэн өндөрлөгөөгөө өргөн өмдөөр халхалчих. Болчиж байгаа биз дээ. Зун бол хамгийн сайн халхавч. Дараагийн сайн халхавч бол газар шүргэсэн урт зуны даашинз. Гэм нь хормой дээрээ гишгээд байдын.




