Сайн уу?
Залуусаа. Өнөөдөржин хоолоор халуурхаар шийдлээ. КККК Өнгөрсөн амралтын өдрөөр
хэдэн назуудаа зуслан дээрээ дуудаад салхинд гарангаа сайхан бужигналаа.
Хүүхдүүд энд тэнд гүйлдээл... Хүүхнүүд хоолоо хийнгээ жалчицгаагаал, Залуучууд
нь хүтэн шар айраг уунгаа том том юм ярьцгаагаал ККК Нэг амралтын өдрийг
тиймэрхүү хөгжилтэй завгүй өнгөрөөлөө.
1
Үндсэн
хоол: Вааранд жигнэж болгосон тахианы гуя
Орц: Тахианы гуя
/хүссэн хэмжээгээрээ/
Төмс хүссэн хэмжээгээрээ.
Шинэ ургацын төмс хальстай нь
сайтар угаасан байвал бүүр гоё
Лууван бас л шинэ ургацын жижиг лууван.
Сайтар угаагаад л болоо,
Масло
Амталгаанд:
Бөөрөнхий сонгино,
Сармис,
Давс,
хар перц,
гоньд,
оливын тос,
яншуй,
трияаки
соус
Эхлээд тахианы
гуяа сайтар угаагаад хаттал нь сайтар зориулалтын цаасаар дарж хатаана. Бүрэн
хатсан хойно нь тусдаа саванд яншуй, хар перц, сармис зэргээ жижиглэн хэрчээд чимх давс
нэмээд масло дээрээ хийж хутгана. Хутгаж бэлэн болгосон зуурмагаараа гуяа эргэн
тойрон бүрнэ. Бүрсэн гуя, угаасан ногоонуудаа вааранд холин хийгээд сармис сонгино
зэргээ томхон хэрчиж дундуур нь бас хийж өгнө.
Шарах шүүгээгээ 200-220 градус дээр 5-10мин хэртэй халаагаад ваартай
гуяа хийгээд 1-1,30мин шарна. Энэ
хооронд үлдсэн сонгино, сармисаа хүссэнээрээ хэрчээд дээр нь оливийн тос, хар
перц, гоньд, яншуй зэргээ нэмээд трияаки соустай холиж тахиан дээрээ нэмж
асгана. Харин одоо шарах шүүгээнийхээ тохиргоог грил дээр нь тавна. 140-160
градус болгож бууруулаад 30-40 минут ахин грилдэнэ.
Ингээд л амттай сайхан хоол билэн болно доо.