Keep Mongolia beautiful


Сайн уу? Залуусаа байхгүй хооронд хийсэн дараагийн аялал маань Улаан-баатраас Архангай аань тус бүр цуврал болж гарнаа. Харин энэ аялалынхаа тухай ингэх яардагийн учир бол Сайхан Монгол орон маань муухай болчих гээд байгаа болхоор ийнхүү яарлаа.
Явсан газрын сонин сайханг илүү бичдэг би энэ удаад арай өөр юм бичихгүй бол ерөөсөө сэтгэл амарсангүй ээ. Яавсан газар болгондоо арай ч дээ, арай л бишээ гэсэн үг байнга амны уншлага шиг салахгүй байсан шүү. Одоо яагаад гэдгээ хэлье. 




Монголчууд бид зөвхөн Монголчууд ч гэлтгүй Хүн төрлөхтөн бид байгал дэлхийгээсээ шууд хүйн хамааралтай гэж боддог. Байгал эх маань юу хүснэ тэрнийг нь бид дагаж мөрдхөөс өөр сонголтгүй мэт. Гэвч эр өсч эсгий сунадагийн адил хүүхдүүд нь болсон бид өсч томроод биеэ даан шийдвэр гаргах гэж их л оролддог болсон шүү дээ. Тэдгээр шийдвэрүүд нь зөв ч юм шиг буруу ч юм шиг.  Зөв бол ээж маань баярлана буруу бол дуугуйхан гомдоод өнгөрдөг байх. Жишээ нь би гэхэд хүүхдэдээ гомдоод гомдоод муу зүйл юу хийж чадах билээ дээ. Яг түүнтэй адил. Ээж маань биднээс юугаа ч хамарлаж чадахгүй. Гэвч байгаа бүхнээ зориулавч бидэнд  бэлдсэн баялаг нь дуусашгүй биш биш юм. ХҮН бид нар чинь дуу шүлгэндээ эхийнхээ ачийг ганц ч удаа болов хариулахсан дээ гэж өгүүлдэггүйсэн билүү дээ. Тэгвэл тэр цаг нь болжээ ХҮМҮҮСЭЭ

/ Яг энгээд тайраад хаясан модтой уул маш олныг харлаа. Эхэндээ холоос би оршуулгийн газар байна гэж харсан боловч дөхөөд биш байсаан. Тэгэхдээ ямар ялгаа байнаа мянга мянган моддын оршуулгийн газар байсаан гээд хэлчихэд/

  / Багадаа аав ээжтэйгээ хөдөө явхаар овоон дээр зогсоод сайхан цэвэр агаар амьсгалаад биеийнхээ чилээг гаргацгааж аав маань овоогоо гурав тойрч чулуу нэмээд “Олзны эх нь надад , Овооны эх нь чамд гэж хэлээд л, ээж маань авчирсан цай ундйсаа гаргаад цайлж аваад хөдөлдөг байсансан. Би хаа газрын  овоог хархаар их л хүндэтгэж сүрддэг байсан. Гэтэл одоо аль ч овоог харсан ийм л болж дээ. Овоолж хаясан хогийг л ОВОО гэдэг болцон юм бишүү?/


/ Бидний дуу шүлгэндээ магтан дуулдаг Чулуутын гол маань салаа жалга болгоноороо хогоор дүүрчээ/

/Бидний сүсэг бишрэлтэй холбоотой ч юму энд тэн янз бүрийн бэлэгдлийн утгатай зүйлс дүүрэн байх бөгөөд түүнийгээ сүсэглэн бишрэнэ. Хүн болгон сүсэгтэй байх албагүй. Би өөрөө ямар нэгэн шашинг шүтдэггүй ч гэлээ шүтэж байгаа хэнийг ямар нэгэн шашин шүтлэгтэй нь холбон авч үзэж ханддаггүй. Надад бол хүн нь чухал байдаг. Тэгэхдээ шашин болгонг л ганц л зорилглтой гэдэгт итгэдэг. Тэр нь ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ гэж. Тэгээд бодоод байхаар шашин шүтэж байгаа хүмүүс чинь шүтдэггүй бидний хүртэл сайн сайхны төлөө залбирч байгаа гэсэн үг болж байх шиг санагдаж байна. Бид тэдний төлөө шашинг нь шүрэж ч чадахгүйгээх хойш ядаж ингэж битгий доромжил л доо. Дэхүү/


/ Хүүе Тайхар чулуун дээр ингэж сараачсан хүмүүсээ. Бүгд бичсэн зүйлээ арилгаад надаас ирээд шинэ дэвтэр авчих дэх үү? Гээд хашгирчихмаар санагдсан. Хашгирмаар ч байна. Яасан гэж энэ вэ? Өвөг дээдсээсээ өчнөөн дөчнөөн түүх домогтой энэ чулууг хайрлахийн оронд ирээчиж байдаг. Нэрээ үлдээлээ гээд өөрсдөө домог болж үлдэнэ гэж дорьдсон хэдэн гаруудын хийсэн зүйл л байх л даа. Тэгэвэл битгий горьд за./



This entry was posted on Wednesday, August 14, 2013 and is filed under ,. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

Leave a Reply