7 сараас эхлээд л эхэлсэн аялал маань их л хөгтэй хөгжилтэй зүйлүүдээр дүүрэн байсан. Уул нь их л төлөвлөсөн боловч гэнэтийн зүйл гэнэт л ирдэг юм байна лээ.
Уул нь би 27 гэхэд ирнэ гэж бодож байлаа. Уул нь ч ирсэн л дээ. Даанч хөдөө ой модонд хөлөө амьтанд хазуулаад хөгтэй юм болсоон ккк
27 яагаад тийм чухал өдөр байсан вэ гэхээр. Жил болгон очдог PlayTime дээрээ очиж чадсангүй. Хотоос гарахдаа л юу өмсөж яаж байхаа төсөөлөөд гарсан болхоор их л яарж байсан. Одоо ч хүртэл тайвширч чадахгүй эндтэндхийн site ухаал юм дуулах санаатай ккк. Тэгээд иймэрхүү охидууд зөндөө байсан байх даа. Сайхан пост бэлдэх байсан даа гэж бодоод л сууна. Миний өмнө нь бэлдсэн PlayTime-н постуудыг архиваас хайж үзэж болно шүү.
