Сайн уу? Залуусаа. За аялалаа үргэлжлүүлэе. 2 дахи хоног улам ч сонирхолтой болж эхэлсэн. Учир нь энэ өдрийн хагасыг сонирхолтой 3D зургаа авхуулдаг газар өнгөрөөсөн болхоор. Баахан арзаганаж зургаа авхуулсан. Одоо харсан чинь их л хөгжилтэй санагдаж байна.
Өмнөх аялалын тэмдэглэлийг уншиж амжаагүй хүн байвал энд дарж уншиж болно шүү.
What i saw:
Байгалынх нь сайханыг биширсэн гэдгээ өмнө нь хэлсэн болхоор ахин ахин хэлээд хэрэггүй биз дээ. Тэгэхдээ энэ бол их онцлогтой газар. Галт уул дэлбэрэх үед хайлмаг лав нь оргилоод л газар сайгүй урассан байх. Урассаар байгаад далайруу цутган орох үед халуун лав хүтэн далайн усанд орохдоо 6 тэнцүү талтай таласт болж хувирсан нь үнэхээр гайхамшигтай бөгөөд байгалын өөрийн гараар бүтээсэн Авастракт бүтээл шиг санагдсан.
Энэ гайхалтай зүй тогтлыг харж аваад далан эргээр явсаар эндэхийн далайд шумбаж үзмээр санагдаад ккк.
Тэгэхдээ энэ удаад шумбагч онгоцоор шумбаж үзхээр шийдсэн. Учир нь нилээд хэдэн жилийн өмнө Австралид нэг жижиг хотоор явж байгаад бөмбөгдөгч шумбагч онгоцонд орж үзэж байсан юм. Тээд дурангаар нь хархаар шаал өөр тийш харж байгаа байжийж бүүр өөр юм харуулаад байсан нь санаанд ороод. Яг далай доороо ямар байдагийг нь үзмээр санагдсан юм.Дөнгөж шумбаад л 2-3 митерийн зайнд өнгөлөг гэрэлтэй, бас тод тод загас яваал...
Тээд доошлох дусмаа харанхуулаад л загаснууд нь ховордоод л царай муутай болоол ккк. Тэгсээр 30митер шумбасний эцэст буцаад эргэ дээр гарсан. Тээд далай доор ийм хол ийм удаан явсан учир " далайд шумбагч" гэсэн гэрчилгээ авсан ккк. Одоо ингээд албан ёсний шумбагч болсоон хэхэ
Далайгаасаа гараад байгалын бүтээсэн гайхамшигийг үзэж барахгүй юм байна лээ.
Монгол маань ч гэсэн энэ битгий хэл энэнээс сайхан байгалтай шүү дээ, яагаад аялал жуулчлалыг энэ хэмжээнд аваачиж болдоггүй байнаа гэж бодсоор л явсан чинь нөгөө гал дээр давс нэмэнэ гэдэг билүү... нэг тиймэрхүү үг байдаг даа ккк тэрэн шиг юм болвоо. Эмгэн хад гээд дээр байгаа хадыг үзүүлээд далайд загасчилхаар яваад ирээгүй өвгөнөө хүлээн зогоссоор байгаад хад болсон гэх түүхийг ярьж өглөө. Үнэхээр байгаа байдал болоод далайн чимээ нь нийлээд энэ өндрөөс хархад маш үзэсгэлэнтэй сүртэй. Яг иймэрхүү домогтой хад Монголд тэрхийн цагаан нуурын хажууд байдаг. Өвгөн хад гээд. Тэрнээс ч илүү баялаг домог бидэнд бий. Харин тэдгээрийг үзхээр хэдэн жуулчид Монголд ирдэг бол?
Цааш аялсаар өндөр уулан дээр эргэн тойрон жүржийн модон дунд нэг буддийн сүм дээр ирсэн. Нэр нь Рашант сүм гэсэн. Ирэхдээ баруун рашаанаас нь ууж буцахдаа зүүнээс нь уудаг гэнэ билээ. Үнэндээ яагаад ямар учиртайг нь тайлбарласан боловч хар халуунд хүтэн рашаан гэж сонсосон миний чих шууд баярлангуут бусад үг нь балартаад л явцан ккк
Надад буддын сүмын тааз дээврийн хээ нь үргэлж сонирхолтой байдаг. Тэр хэсэг л барьсан хүний өөрийн сэтгэлээ хэлэх хамгийн боломжит хэсэг юм шиг санагдаад байдын. /Өмнөх бичлэгүүд дээр гарсан сүмүүдийг бас харж болно шүү хүсвэл/
За эндээс гараад элэг авсан хэсэг эхэлнээ. Баахан солиотой зураг харах бэлтгэлтэй байгаарай ккк.
What I wore:
Shirt-H&M, shorts-Forever21, scarf-Alexander McQueen, sandals-Country Road, shade-Korean brand, Hand cream- Nature Pepublic, Body balm-Faceshop