Random thoughts/ What's right what's wrong ?

Сайн уу? Залуусаа. Уул нь миний баримталдаг бодлого бол аль болох гэгээлэг зүйл бичих юм. Тэгсэн өнгөсөн 7 хоног яг л дайрлага дайруулчихсан юм шиг муу ёрын долоо хоног болж өнгөрлөө. Тэгээд тэр муу ёрын долоо хонгийн надад тохиолдсон бүх зүйлийн буруутан болгоныг хайн хараан зүхэж хэдэн хонгийг өнгөрөөв. Тэгсэн хөөрхий би өөрөө юу болсон юмб  дээ арай өөр гаргалгаа олж авлаа. Тэр гаргалгаа энэ сэдвийг бичих урам хайрлалаа.


Би өнөөдрийг хүртэл өөрийнхөө зөв гэж бодсоныг л хийж, зөв гэж бодсондоо  үнэмшиж, зөв гэж бодсоноо л ярьдаг байсан. Тэр болгон яг миний зөв гэж хэн хэлээд байгаан...
За тэгүүл би өөрийнхөө бодоснийг буруу гэж үзээд өөр хэн нэгнээс асууя л даа. Тэд бас л өөрийнхөө зөв гэж бодсоноор л хариулана. Тэр хүний зөв гэж бас хэн хэлээд байна. За тэгүүл бүгд л өөрийнхөө зөв гэж бодсоныг л зөв гэдэг юм бол бид бүгд л зөв явж зөв бодож зөв ярьдаг байж таарах нь ээ дээ. Тэгэхээр би зөв л зүйл хийж байсан байна гэж өөрийгөө мөөрөх болж байна. Тэгээд би бодож байна л даа хэрвээ би өөрөө л энэ нь зөв зүйлэээ энэ нь буруу зүйлэээ гэж ялгаж дүгнэлт гаргаад байгаа юм чинь өөрөө өөртөө зөв буруугийн тухай мэдээлэл зөвөөр суулгах хэрэгтэй болж байна. ( Энд бас л зөвөөр суулгах гэдэг нь асуудалтай ) Тээд би өөрийнхөө хийдэг зүйлсийг цаасан дээр буулгавал цаасаа хоёр хуваагаад зөв гэснээ нэг тал дээр нь буруу гэснээ нөгөө тал дээр нь хувааж буулгах хэрэг гарна. Жишээ нь өглөө босоод цайгаа уухгүй байх - Буруу. Өдөрт 2-с дээш удаа шүдээ угаах- Зөв. Ууралсан уураа хэн нэгэнд гаргах-Буруу. Гэх мэтчилэн үй түмэн асуултанд зөв буруу зөв буруу гээд тэр дор нь хариулж чаддаг. Ягаад гэвэл бараг биднийг мэдээ орход л ихэнх асуултын хариулт бидний тарьхинд суугдсан байдаг. Тэгэхдээ яааааг өөр дээр энэ асуудал тулгархаар шал өөрөөр шидсэн байдаг. Жишээ нь Өглөө би цайгаа уудаггүй. Буруу гэдгийг мэдэх мөртлөө л уудаггүй. Учир нь эрт цай хоол идхээр дотор муухайраад байдаг. Энийг хэлхэд ичмээр байгаа ч би өдөрт нэг л удаа шүдээ угаадаг кккк бас л буруу Би өөрийгөө аааймаар сайн шүдээ угаадаг гэж боддог болхоор нэг угаах нь надад хангалттай гэж би үздэг. Ууралхаараа би хэн нэгэнд уураа гаргачихаг. Ядаж л ямар нэгэн юманд. Угаасаа бид ямар нэгэн юмс үзэгдэлийн дунд төрсөн болхоор тэдэнтэй л хуваалцах ёстой гэж би боддог. Ядаж л амархан тавширчихдаг.
За энгээд л эхний гурван жишээн дээр л хэн нэгнээс асуухад зөв буруу гээд дор нь хариулчих зүйл дээр минийх өөр хариулттай байгаа биз. Надад ямар нэгэн байдлаас өөрийнхөө зөв гээд тайлбарлачихмаар тайлбар хүртэл олдоод байгаа юм.
Тэгэхээр би ингэж өөрөө өөртөө дүгнэлт хийлээ л дээ. За ямар нэгэн асуудал тулгарвал би өөрөө л шийдвэрээ гаргах юм байна. Тэгэхээр гаргасан шийдвэр маань зөв ч байсан буруу ч байсан миний л шийдвэр тийм болхоор эргээд би өөрөө л хариуцлагаа үүрэх учир өөрөө өөртэйгөө л сайн ярилц гэж. Хэн нэгэнд гомдхоороо хийсэн үйлдэлийг нь эхлээд буруутгахын оронд хийх болсон шалтгааныг нь өөрөөсөө эхлээд асуу. Үнэхээр зөвтгөх шалтгаан байхгүй бол уураа яаж гаргах чинь чиний хэрэг. Өнгөрсөн аймшигийн долоо хоногийн надад барьсан бэлэг бол үйлдэлийг нь биш учир шалтгааныг нь эхлээд өөрөөсөө асуу гэсэн ЗӨВ ойлголтыг өөртөө нэмж тодоор суулгалаа.
Нэг хүн ингэж ярьхыг сонслоо " Хүн байгалын хуультай хэзээ ч зөрчилдөж чадахгүй ээ. Гадаа тэнгэр цэлмэж нар гардаг. Заримдаа салхи шуурч цас ордог бид тэр үед байгалыг болиулж чадахгүй. Бидний амьдрал бол яг тэр хуультай адил" гэж хэллээ. Надад их үнэн үг шиг санагдлаа. Бид нар шуурга шуурхаад хувцасаа зузаалаад шурганаас гардаг. Тэгж гарахдаа удахгүй тэнгэр цэлмэж нар гарна гэдгийг мэддэг. За адаглаал өвөл болход зун ирнэ гэдгийг мэддэг. Тэрэнтэй яг адил бидэн гуниг тохиолдход аз жаргал заавал ирнэ гэдгийг бид өөрсдөдөө суулгах хэрэгтэй юм байна.

Тэгээд одоо юу нь ЗӨВ юу нь БУРУУ юм болдоо кккк

This entry was posted on Monday, June 10, 2013 and is filed under ,. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

Leave a Reply