Хаварт баяртай гэж би хэлж чадахгүй нь ээ. Ялангуяа эдгээр гайхалтай цуглуулгийг харсны дараа бол бүүр ч чадахгүй нь. Өнгөрсөн амралтын өдрөөр айхтар халхаар нь хаврын хувцаснуудаа хураахаар бэлдээд тавьсан байсан юм. Өнөөдөр зуны эрээн мираан хувцаснуудаа гаргах гэсэн чадсангүй. Учир нь Nanushka-13 оны зуны коллекцийг хараад бүүр сэтгэл хөдөлчлөө. Зуны боловч яг одоо манайд өмсөгдхөөр гайхалтай загварууд байна. Тэр өнгө мөнгө, модель, зураг авалт, хөдөлгөөн гээд бүгд маш их таалагдлаа. Үнэхээр таалагдсан болхоор ахиад 7 хоног ч гэсэн хаврыг сунгамаар байна.
























