Сайн уу?Залуусаа, Өнгөрсөн амралтын өдрыг сайхан өнгөрүүлсэн биздээ? Би бол хавар өмсөгддөг хувцаснуудаа гаргаж өвлийн хувцасаа далд хийж, Пальтонуудаа химид өгч л өчигдөрийг барах шив дээ. Бас гутлынхааа шүүгээг янзаллаа. Үстэй ноостой гуталнуудаа далд хийж хавар намрийн гуталнуудаа гаргасан чинь бүгд л бараан байх юмаа. Сонин? Манайх сэрүүхэн цаг агаартай орон учраас л тийм байдаг байх гэж бодоод сэтгэлээ тайвшруулаад л өнгөрлөө. Бид бас ч азтай 4 улирал ээлжилж 4 шал өөр /хавар намар бараг адилхан ч өөрөө хүсвэл өөр байж болно./ хувцаслах боломж олгодог. Азтай.
Би Амеркийн LA-д амьдардаг нэг охины блогийг бараг өглөө бүр л шалгадаг байлаа. Сүүлийн үед харин бараг л орхоо больчиж тээд одоо бодход дандаа дулаахан байдаг болхоор нэг л улиралын хувцас өмсдөг болхоор би залхасан юм шиг байна.
Өнөө өглөө сонин сайхан юу байна гэж нэтээр жоол хэслээ. Тээд J.Crew-н Shiny Ponies гээд зуны гутлын цуглуулгийг харсан чинь дандаа халууны улиралтай байдаг газарт байгаа хүмүүст атаархах ч шиг. Учир нь гайхалтай гоё өнгүүд, гайхалтай гоё материалууд байсан. Миний одоо гаргаад тавьчихсан гутлын шүүгээний өнгө шууд л биш санагдаад яг л шороо шиг санагдчихсан шүү ккк. Тэгэхдээ бидэнд зун ирнэ. Тэр үед нь харамсхааргүй тод өнгийг өмснө гэж өөртөө Би амлалаа. Та нар ч бас тэгээрэй.
Shiny ponies
This entry was posted on Sunday, March 24, 2013 and is filed under fashion. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.





Huuh uneheer tasarhai yumaaa. Neeree iim tod, zuragtai saatai tufelnuud goy yum bnaaa.
ReplyDelete