Сайн уу? Залуусаа, Ойрдоо их ажилтай байснаас болоох бичгийн ширээгээ ч сайн цэвэрлэж амжихгүй байсаар бөөн л овооролдсон юм болчихож. Тээд нөгөөдүүлээ эмхэлж байхдаа нэг дээр үеийн сонингийн тасархай оллоо. Дараа тэрийгээ кофе уухдаа уншсан минь энэ постыг бичих санааг төрүүллээ. Ер нь бол нөгөө манин Гамбууш гэдэг нөхөр ккк.
Гэнэт юу биччихвээ гэж гайхсан уу? Харин тиймээ Манин Гамбуушын өгсөн ярилцлагийг уншсан юм л даа. Хөөрхий ярилцлагандаа олон л юм ярисан байсан ч ганцхан өгүүлбэр л тэр ярилцлагаас өлгөж аваад дэлгэрүүлхээр тийм том сэдэв байсан.
Тэрээр: " Миний насны хүн одоо Гоо сайхны хагалгаа хийлгэхэд одоо бас яахав дээ. Харин тэр Ану ману гэсэн жоохон жоохон 20 дөнгөж гарсан охидуудыг бүүр гайхаад байын гэсэн байсан" Мань хүн саяхан хаан ч гэлээ Гоо сайхны хагалгаа хийлгээд ирж л дээ. Тэтээд л хэцүү хүндийг нь ойлгосон байх. Тэгэхдээ ард нь гарсан бөгөөд түүндээ сэтгэл ханамжтай байгаа талаараа бичсэн байсан.
Энд миний гол хэллэх гэсэн үг бол Гамбууштай санал нэг байна л гэж хэлэх гэсэн юм. Монголд шинэлэг болооод ч тэр үү хүн болгон л Гоо сайхны хагалгааны талаар муу амтай байгаа. Ядаж байхад сайн хийчихгүй гамшигийн гамшигийн юмнууд хийж өгөөд байхаар итгэх хүн байхгүй л дээ. Манай хамаатний нэг хүүхэн маань Гоо сайхны хагалгааны эмч, тээд түүнтэй хэсэг ярилцлаа. /Тэр сонинг уншаад энэ постыг бичхийн тулд илүү судалсан гэхүү дээ. Тэгээд ч сонирхолтой сэдэв байлаа/ Ер нь сүүлийн үед хагалгаанд орхоор ирж байгаа хүүхнүүдийн нас эрс залуужиж байгаа. Нүд, хамар, хацар, шанаа, бөгс, гэдэс гээд л засуулах газар нь улам нэмэгдээд байгаа. Хамгийн сонин нь 16 тай охидууд ч ирээд хөх хийлгэдэг гэнээ. OOO MY GOD!!!!
Бид чинь ийм гамшигийн байдалд орчоод байгаа билүү Сайхан сайхан хүүхнүүдтэй гэж яригддаг Монгол охидууд маань уу? даа. Хятад Солонгос Япон хүүхнүүдээс зүгээр л байхдаа хэд дахин царайлаг шүү дээ манай охидууд уул нь.
Харин 40 гарсан хүүхнүүдийн хувьд бол би өөр байр суурьтай байгаа. Өчигдөр билүү уржигдар би бассенд орох гээд усний өрөөнд найз хүүхэнтэйгээ нүцгэлцэн бас л өнөө биеээ яаж тураах уу? ккк гээл ярьж зогстол бидний ярианд нэг эмэгтэй хажуугаас оролцоод тээд эргээд харсан чинь OOO MY GOD!!! ямар сайхан хөх вэ??? Намайг битгий буруугаар ойлгочоорой доо. Сайхан юмыг би сайхнаар л хардаг хүн. Хархад л 40 гарсан эмэгтэй бие нь бол яахав 40 тэй хэвийн жинтэй хүн ямар байдгав тийм харин хөх нь бол яг л дөнгөж боловсорсон жимс шиг л харагдаж байсан. /Намайг буруугаар ойлгуул ойлгохоор л болчлоо л доо аймаар дүрслээд дүрслээд бичээд байхаар/ Тэгэхээр миний бодлоор дундаж настай хүмүүсийн хувьд бол Гоо сайхний хагалгаа хийлгэх нь буруутгаад байх шалтгаангүй юм шигээ. Ямар тэр эхээс төрсөн биеэ шууд өөрчлөх гэж байгаа биш чадах ч үгүй биз дээ. Нөгөө хүмүүс нь жингэхэн царайнд нь дасчихсан байхын багаа биз дээ. Адаглаал нөгөө нөхөр нь өглөө боссон чинь одоо өөр царайтай хүүхэнтэй унтаж байхымуу хаашаа юм. Бага зэрэг чангалуулах татуулах соруулах томбойлгох зэргийг бол би л хувьдаа зүгээр гэж бодоод байгаа. Тэгээд сайн хийлгээд үнэхээр л үр дүнтэй байвал тэр хүн чинь бас нэг өөртөө итгэлтэй байдлыг олж авч эрч хүч авах юм шигээ.
Энэ сэдэв бол маш өргөн сэдэв юм байна лээ. Би хэнийг ч юуны ч төлөө буруутгах гээгүй бөгөөд хэрвээ энэ хагалгааг сонгосон бол сайтар л бодоорой гэж хэлэх байна. Ялангуяа залуу охидуудад. Эмэгтэй хүн болж төрнө гэдэг бол маш их аз шүү дээ. Ахин ахин бодоорой охидоо
Random thoughts
This entry was posted on Thursday, March 14, 2013 and is filed under life style. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.