Сайн уу? Залуусаа, Өчигдөр яөсан их ажилтай өдөр байваа. Өглөөнөөс орой болтол зураг авалттай байлаа. / Удахгүй энэ зураг авалтынхаа талаар хэлнээ/ Өчигдрийн зураг авалтанд зориулж жоохон судалгаа хийсэн юм. Ямар аксесуар трэнд болоод байна вэ? гэж.
Тээд мэдэж авсан зүйлээсээ хуваалцая.
Энэ миний хамгийн дурлаад байгаа трэнд байна. Өнгөрсөн жилийнхээ хувцасыг ахиад өмссөн ч болно.Ганцхан ийм рамтай шил таны гадуур хувцасыг шал өөр харагдуулна. Бүх хувцасаа шинэчилчихсэн л юм шиг харагдуулна.
Төмөр бүс.
Төмөр бүсийг Боксдоод ялсан аваргууд л зүүдэг гэж бодсон бол үгүй юм байнаа. Энгийн бид ч бас зүүх цаг ирсэн байна. Цулгуй төмөр бүс хувцасанд чинь шал өөр өнгө аяс нэмнэ.
Унждаг ээмэг
Иймэгхүү том унждаг ээмгийг зөхвөн гоёлд л зүүдэг гэж битгий бодоорой. Ямар ч энгийн хувцасан дээр чимэг болж энэ хаврийн трэндэд орж ирж байна.
Том хүзүүний зүүлт
Нэлээн томхон зүүлтнүүдийг яг одоо сүлжмэл цамцан дээрээ, сорочигныхаа гадуур зүүгээд үз. Яг өдийд манайд нэг сааралдуу хувцасладаг шүү дээ. Яг энэ л үед ганцхан ийм зүүлт яаж өнгө загвар нэмхийг хараарай. Бас туршаарай.
Дөрвөлжин өсгийт
Дээхэнэ үед өмсдөг байсан энэ өсгий иргэж ирж явна. Эмэгтэйлэг эгдүүтэй харагдуулдаг энэ өсгийг энэ жилжингээ өмсөх бололтой.