Сайн уу? Залуусаа, Өнөөдөр чинь яасан сайхан өдөр вэ? Гадаа нар дуссан тэгсэн мөртлөө цас хаялсан. Чийглэг шинэхэн агаарын үнэр аргагүй л хавар удахгүй болох гэж байгаад сануулж бана шүү.
Тээд хаврийн хувцасны тухай бодхоор шууд л хүрэм санаанд орж ирж байна. Энэ хавар ямар шуу хүрэм халуухан байна гэнүү ? Харцгаахуу?
1.Classic
Мэдээж эрэгтэй загварийн тас хар эсвэл тэмээний зөөлөн шаргал өнгөтэй польто бол үхэшгүй мөнх. Энэ бол таньд заавал байх ёстой польто чинь. Мөнгөө харамгүй зарцуулах хэрэгтэй.
2. Contrast sleeve
Энэ жилийн нэлээн трэнд болоод өөр өнгийн ханцуйтай хүрэм. Шаргал өнгийг хартай хослуулсан, Саарал хар, Цэргийн ногооныг хартай гэх мэтчилэн хослуулаад байгаа. Зөвхөн ханцуйнд ч биш бас бус диталууд нь өөр өнгөөр орж байгаа нь энэ трэндийг нэлээд COOL болгоод байгаа. Энэ трэндийн удахгүй Монголынхоо гудамжин харах нь гарцаагүй.
3.Cocoon
Биенээсээ нэлээн томдсон мөртлөө зуван хэлбэрийн энэ польто үнэхээр хүчээ авна гэж бодож байгаа. Бас хүн болгонд шууд зохичихдоггүй энэ хүрэм өөрөөс чинь багагүй санаачлагатай байхыг шаардах байх л даа. Тэгэхдээ учрийг нь олчихвол хамгийн гайхалтай нь байх болно. Заавал шинийг хайлгүй эмээ өвөөгийнхөө шүүгээнээс хайгаарай. Хуучиний хэлбэр материал нь улам ч сонин содон харагдуулах болно.
4. Parka
Яг энэ хүрэм гэхээсээ илүү куртка гэвэл илүү дотно сонсогдох байх. Энэ хавар уламжлалт малгайтай жоохон дэрвэгэрдүү парка маань шулуувтар загвартай, хагас босоо захтай, савьхин ханцуйтай болж төрхөө хувиргаад орж ирсээн нилээн ширүүн дайраад байна. Энэ дайралтанд өртхөөс өөр аргагүй л болоод байх шиг байна даа.
5. Quilted
Ширж оёсон ханцуйтай, эсвэл хүрэм тэр чигээрээ дөрвөлжилж ширэгдсэн хүрмүүд бас сонин харагдаад байгаа. Миний л хувь иймэрхүү ширмэл хүрмүүдийг эмээ өвөөгийнх л гэж боддог байсандаа маа барьж байна.ККК
6. Moto
Энэ бол бас л дуусашгүй трэнд гэж би хувьдаа боддог. Сүүлийн үед улам л нимгэн улам л дэгжин болсоор байга. Бави бариуг эсвэл бүүр сул томыг туршаад үз. Дээд хэсэг нь Moto доод хэсэг нь полито шиг хувилбар ч надад лав их таалагдаад байгаа. Zara иймэрхүү хувилбар дээр сайн ажиллаж байга. Манай Lupa fashion бас эдгээр трэндээс хоцролгүй санал болгож байга шүү.
7. Bomber
Хүүхдийнхэрхүү энэ хүрэмийг Blogger-ууд маань ами оруулж өмсөж болох бүх л байдлаар нь танилцуулаад удаж байгаа. Энэ хавар ч бас үргэлжилнэ гэж найдаж байгаа.














