Random thoughts





Өнөөдөр дугаарын зохицуулалтаас болоод миний машин унаж болдоггүй өдөр байлаа. Тэгээд ажилаа явган явж хөөцөлдлөө. Гадаа сэрүүхэн ч гэсэн бороо шиврээд алхаад байхаар дулаацаад намрын нэгэн сайхан өдөр байх шив дээ.




Гудамжаар алхаж явхад нилээн гайгүй царайлаг бас ч үгүй дажгүй хувцаслачихсан хоёр залуу өөдөөс алхаад ирж харагдлаа. Гадаа сэрүүн байсан болоод ч тэр үү хүзүүгээрээ ороосон алчуурандаа хамраа хүртэл шигтэгчихсэн явсан би хүзүү мүзүүгээ сунгаад тэрүүхэн тэндээ биеэ засаад байгаан бишүү кккк
Тэгээд өөдөөс нь бас алхаж гарлаа. Тэгтэл нэг нь халааснаасаа шинэхэн хайрцагтай тамхи гаргаж ирснээ задлаад гялгар цаас бас нэг цаас хайрцагнаасаа татаад базангуутаа яг тэр дороо доошоо хаядаг байна шд. Хичнээн их уур хүрвээ. Гаднаа гяланцаг дотроо паланцаг царайлсан юмнууд. Би яг хажуугаар нь зөрөхдөө "Хүүе чи юмаа унагаачихлаа" гэж хэлсэн. Тэгсэн эргэж харснаа "Үгүй байнаа" гэж хэлдийм даа. "Үгүй энэ хог чинийх чамаас унасан чинийх шд" гэж би хэлсэн чинь инээлдээд яваад өгсөн.
Хамгийн гол нь хогийн сав 3-хан алхамын урд нь байсан юм.
Энэ үйл явдал энийг ийм ууртайгаар бичиж суухад нөлөөлчихлөө. Одоогийн залуус эр хүн биш болжээ. Ямар ч соёл гэж алга, хүндлэл гэж бүүр ч байхгүй. Зөрж өнгөрөхдөө зам тавьж өгнө, хаалга нээж өгнө гэсэн анхан шатны соёлын боловсрол тархинд нь суугдаагүй. Ярьж байгаа юм нь гутал хувцас, энэ охин тэнэг тэр охин мангар эсвэл эргэн тойрон дахи хов жив л ярисан.
Эрчүүдээ та нар чинь ухаалаг, уужим сэтгэлтэй, хэлсэн үгэндээ хүрдэг улс биз дээ. Та нарынхаа ухаалаг үгэнд загнуул, уужим сэтгэлд чинь өлгийдүүлж суух ёстой бид чинь.
гэвч тийм хүн одоо олдох нь үү дээ? Охид хүүхнүүд минь одоо яана даа, бүгд ганц биеэрээ явдагиймуу эсвэл лэсби болдымуу яадын.

This entry was posted on Wednesday, September 26, 2012 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

2 Responses to “Random thoughts”

  1. Yag vneen. 2 garaa orgon demjij bna hehe

    ReplyDelete
  2. manai zarim zaluus hezee hotiin soyold surah yum bol doo gej boddog shuu. ihenh zaluus ard yawj bgaad barag hormoiruu shulsee haychihwuu gemeer nus tseree hayahiig n yanaa! sejig hurmeer. tegeed uur hureed ergej haraad helbel eldweer doromjluulj barag zoduulhaaa shahna. haramsaltai.

    ReplyDelete