Inspiration

Сайн уу? Залуусаа. Яасан ч удаан уулзаагүй юмб дээ. Саяхан хэд хоног хөдөө яваад ирлээ. Монголынхоо сайхан хангай нутгаар аялалаа. Сайхан шинэ мэдрэмж эрс хүч авлаа. Одоо жоохон суурин байж цайрая даа кккк.
Жоохон хүүхэд байхдаа л аав ээжтэйгээ хамтаа ингэж аялаж байсан юм. Одоо арай ухаан орсон хойноо аялах өөр байна. Хүүхэд насныхаа сайхан дурсамжыг эргэн санаж, бас одоо насныхаа дурсамжыг нэгээр нэмлээ.
4-р ангид байхаа Монголын түүх ордог байсан шиг санагдаж байна. Тэр хичээл миний хувьд хамгийн уйтгартай хичээл шиг санагддаг байсан. Ядаж байхад ном нь ч гэж жижигхээн ширифтээр бичигдсэн хар цагаан хэдхээн зурагтай ном, багш нь хичээлээ заахдаа яг нэг темпээр ярьдаг би бараг л хичээл бүр дээрээ унтчихдаг байсан. Ер нь бол их л муу л хүүхэд байсан л даа би. Харин сая явахдаа замдаа дайралдсан бүх л сүм хийд, музейгээр орлоо. Одоо харьцангуй дотоодын аялал жуулчлал хөгжөөд байгаагынх ч юму бүгд л тайлбаглагчтай болж тэд нар нь бас мэдлэг мэдээлэл сайтай болсон байна. Би ч түүхийн амтанд орчихоо шахсан. Тээд юугаа хийж унтдаг байваа гэж харамссан шүү. Зөндөө л их зүйл мэдэж авлаа. Ямар тэр болгоноо бичилтэй биш хамгийн гол нь бие болоод сэтгэл санаандаа нэг сайхан UPDATE хийчих шиг болсоон.
/надад зүгээр л сэтгэгдэл төрүүлсэн зургуудыг цуврал болгож оруулая. Та нар ч бас сэргэг мэдрэмж авах байхаа./
































This entry was posted on Tuesday, August 21, 2012 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

Leave a Reply