Сайн уу? Залуусаа,өнөөдөр оройн хоолоо нэг ийм газар хоололлоо. МУИС-н 2-н урд байдаг BLUE MON-н байранд нээгдсэн Buffalo-гйин шарсан мах идлээ. Би ер нь бол иймэрхүү төрлийн хоолны газар орхыг нэг их таашадаггүй л дээ. Иймэрхүү гэдэг нь Hot pot буюу өөрсдөө хоолоо хийж иддэг газар юм л даа. Тэгэхдээ тэргүй мөнгөө төлж байж бас өөрөө хоолоо хийдэг нь ч юу вэ дээ, тэрний оронд мэргэжлийн тогоочийн хоолыг идсэн нь дээр санагддаг. За тэгэхдээ энэ миний л бодол шүү. 4-р давхарт байралсан болхоор ТИС-н замын уулзвар их гоё харагддаг юм билээ. Ойр хавьд нь өндөр байшин халахлаагүй болхоор цэлгэр сайхан байсан.
Дотоод засалт нь их л Fancy санагдсан. Шинэхэн байгаа болоод тэр үү гял цал.
Өөрөө хийдэг хоол чинь тэгээл босоод л шараал ер нь гал тогоондоо байгаагаас ялгаагүй биз дээ. Босоод л чөлөөтэй хөдлөх гэхээр ширээгээр дүүрэн өрсөн аяга тавга нь хагарчих гээд л... Ядаж байхад яасан ч сайхан нимгэн, ганган эдлэл тавьсын. Ийм газар уул нь зузаавтар Bold маягын эдлэл тавьсан бол. Хутга сэрээгээр зөөгчийн авчирсан хоолыг идэж байгаа бол ийм эдлэл бол байшд.
Хоолны хувьд бол зүгээр шүү. Бусад газар гал нь газ байдаг бол энд цог дээр шардаг болхоор утааны амттай яг л хээрийн хоол идэж байгаа юм шиг юм билээ. Тэгэхдээ нэг инээдтэй юм нь галаа авхын тулд мөнгө төлнө. Хэрвээ таньд нэмэлт 2000 төгрөг байхгүй бол захиалсан хоолоо авч явна эсвэл түүхийгээр нь иднэ. Уул нь гал дээр болгож идэх нь ойлгомжтой байхад иөнгө төлөх шаардлагагүй л баймаар юм. Ер нь удахгүй халбага сэрээндээ ч хүртэл төлбөр төлөх цаг ирэх байх аа яанааа.
дандаа муулая гэж бодоогүй шүү хоол нь амттай амттай. ккк
хэхэ нээрээ яасан сонин юм бэ, галандаа мөнгө төлөөд л
ReplyDelete