5 days 5 looks 1 girl/ Day 5

Day 5
Хамгийн сүүлийн өдөр нь үдээс өмнөдөө эрвээхэйн парк орж, болорын үйлдвэр, сувдны аж ахуйтай танилцаж харин оройдоо хаалтын бяцхан үдэшлэг хийсэндээ.
Өмнөх өдрийг уншхийг хүсвэл энд дараарай.

What I saw




Энэ бол эрвээхэйн паркруу очих зам. Тойрог хэлбэрийн шатаар бууж очдог. Шат нь яг л үлгэрт гардаг шиг бариул гишгүүрнээс авхуулаад бүтүү мөлхөө цэцэг ургасан байсан. Энэ нь шатаар буух үед ямар нэг гайхамшигийн оронд очих гэж байгаа юм шиг л санагдаж байсан шүү.
Би яг үнэндээ эрвээхэйнээр үхтлээ айдаг юм. Тэгэхдээ сонирхол татаад орж үзсэн л дээ. Энд тэндгүй эрвээхэй нисээд л. Аймаар том эрвээхэй мөрөн дээр суух ёстой зүрх амаар гармаар аймаар юм билээ. Над шиг хүн бол айсандаа үнэтэй ховор эрвээхэйнүүдийг нь сандарсандаа зохиж унагаачих гээд байсан. Гар өөрийн эрхгүй сарвалзаад зохих гээд байгаа юм чинь.



Харин дараагийн очсон газар бол сувдний үйлдвэр. Энд сувдыг яаж тарьдаг. Далайн сувд бол ямар яаж далайгаас нь гаргахаас эхлээд бүгдийг нь үзүүлнэ. Тээд ямар ямар дамжилганд ороод эцсийн бүтээгдэхүүнийг нь харуулдаг. Жуулчлал хөгжисөн орон бүр л зах зээлээ дэмжисэн зүйл хийдэг нь хэний ч мэдэх асуудал. Тэгээд ч тэр нь сайн хэрэгжих юм билээ. Үзсэн хүн бүр л гарахдаа ямар нэгэн зүйл худалдаж аваад л гарна. Бидэнтэй хамт явсан нэг ах миний сэтгэлийг их хөдөлгөсөн шүү. Тэр ах бараг 60 арсан ах байсан. Ажлаас нь шагнаж Хайнан явуулсан гэж байсан. Тээд тэр ахын эхнэр нь 4 сайхан охин төрүүлж өгсөн юм байна. Тээд эхнэртээ 4 охиндоо эндээс сувдан зүүлт надаар сонгуулсан. 4 охиндоо ээмэг, харин хайрт эхнэртээ ээмэг зүүлт авсан. 40 гаруй жил яг л анхных шигээ халуухан хайрандаа байгаагы нь хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлсөн шүү.





Хайнан болор чулуу ихтэй юм байна лээ. Гоё гоё өнгийн болор чулуу байсан. Харин гоёл чимэглэлийнх нь загварууд нь байдаг л нэг загварууд байсан. Харин болроороо хийсэн бармилууд нь их гоё юм байна лээ.





What I wore
Сүүлийн өдрөө даашинз өмсөж зочид буудлийнхаа гадаа талбайд зассан баранд амьд хөгжим сонсонгоо энд өнгүүлсэн өдрүүдээ, далайн даваалгаагаа ярин суусан даа.

Sandal-daphne, Clutch-Beijing night market, Silk dress-Forever new, Accessories-F21





What I ate
Өдөр хичнээн өнгөрч байсан ч нар шарсаар л байдаг. Энэ л үед барны хүйтэн коктэйл авч уух хамгийн кайфтай зүйл.




This entry was posted on Friday, July 27, 2012 and is filed under ,. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

2 Responses to “5 days 5 looks 1 girl/ Day 5”

  1. kk temdeglelvvd chin vneheer sonirholtoi ochij vzsen yumshig l bolchihloo ... :)

    ReplyDelete
  2. Goyo huvtsas umsuud goyo gazraar ayalmaar bolchihloo

    ReplyDelete