5 days 5 looks 1 girl / Day 4

Day4
Энэ өдөр үдээс өмнө буудалдаа жоохон амраад үдээс хойш гадуур гарсан. Үдээс хойш юу хийснээ сонирхуулая. Өмнөх тэмдэглэлийг уншихыг хүсвэл энд дараарай.

What I saw


Энэ миний буусан буудlын эсрэг талд байдаг буудал харагдаж байна. Бас зүгээр байхгүй өөр буудал хэсээд байгаамаа. Өмнөх орой нь хажуугаар нь явсан чинь гоё жаз амьд хөгжим эгшиглээд сонирхол татахгүй байж чадахгүй байхын арга байгаагүй юм.


Харин энэ хөшөө бол энэ арлын уугуул оршин суугчид болох Ли үндэстний баримал харагдаж байна.
Энд орчин тойронгоо их гоё чимгэлдэг. Хаа сайгүй. Очсон газар болгон л өвөрмөц өвөрмөц орчин угтана.
Үдээс хойш Дэлхийн миссийн тэмцээнийг удаа дараа зохион явуулж байгаа ордонд очсон. Яг үнэндээ надад ерөөсөө ч таалагдаагүй. Хэт гял цал болгох гэж хичээсэндээ нэг л худлаа болгочихсон байсан. Магадгүй зурагтаар тэр нь гоё харагддаг байх л даа.


Ордоныг үзсэний дараа эндхийн уламжлалт хөл массаж хийлгэсэн. Харин энэ нь надад их таалагдсан шүү. Массажны газрын орчин тайван нэг л амгалангийн оронд очсон мэт л байсан.
Би өмнө нь хэзээ ч галаар массаж хийлгэж байгаагүй. Сонин л байдаг юм билээ.


массажны газрын энэ хаалганууд яаж орох нь мэдэгдэхгүй ч юм шиг нэг нууцлаг газар орох гэж байгаа юм шиг.




What I wore
Dress-Bershka, Belt-H&M, Shade-H&M, Sandal-Zara, Bag-Unknown, Accessories-F21
Халуун оронд яг тохирсон даашинз байгаа биз.

Ойрдоо нион өнгөнүүд цөм авч байнаа. Би ч зүгээр байж чадалгүй бас цөм зохиулцөөн КККК


Миний дуртай цүнх гутал хоёр. Өөр өөр цаг хугацаанд авч учирсан энэ хоёр яг л эхнэр нөхөр хоёр шиг санагдаад байдын. Бие биенээ их чимнээ.
What I ate

Массаж хийлгэсний дараа Бразил хоолны газар орж хоололсон. Сэлэм шиг том том хутгатай хүмүүс ил гал дээр шарсан олон янзын махыг хэрчиж өгч байгаа нь бас л хөөрхөн интэртэйнмэнт үзүүлчихэж байгаа байхгүй юу.





Хоолны газраас гарсан чинь яг эсрэг талд нь суугаад сайхан салхилчихмаар гол байсан. Тэр орой их аятайхан сэрүүхэн өдөр байсан болоод ч тэр үү энд нилээн сууж жоохон бодол болсон.

This entry was posted on Wednesday, July 25, 2012 and is filed under ,. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

Leave a Reply