Day 3
Гурав дахи өдрөө бүтэн далайн эргэ дээр өнгөрөөсөн. Бүлээн устай номин цэнхэр далай, цагаан элсэн дээр юу хийснээ сонирхуулая.
Хэрвээ өмнөх тэмдэглэлийг уншхыг хүсвэл энд дараарай.
What I saw
Миний бодлоор далайн эргийн хамгийн сайхан нь эргээр нь алхах эсвэл наран шаралгийн хэвтдэг сандал дээр далайн чимээг сонгонгоо биеэ ээж хэвтэх.
Далайн эргийн дагуу далайчдын ажиллуулдаг зах байдаг юм билээ. Би ер нь иймэрхүү захаас юм авахгүй ч гэсэн хэсэж явах их дуртай. Тэндээс жингэхэнэ амьдралыг аз жаргалыг олж харах боломжтой байдаг. Эргийнхээ захаар сайн сувд, болор, тана зүүлтнүүд дүүрэн. Түүгээрээ далайчдын эхнэрүүд өөр өөрсдийн уран сэтгэмжээ уралдуулна.
| Кокосны ясаар хийсэн энэ бүснээс авч чадаагүйдээ маш их харамсаж байна. ккк |
Энэдээс шинэхэн далайн хоолыг далайчдийн өөрсдийнх нь эддэгээр авч идэх боломжтой. Ямар ч рестораныхаас дутхааргүй өвөрмөц давтагдашгүй амттай шүү.
Хайнан бол Хятдын цорын ганц халуун орны бүсд байрлах муж. Тиймдээ ч эндээ хамаг жимс ногоогоо тариалдаг. Зүгээр л жимсний орон. жилд 4 удаа ургац хураадаг гээд бод доо. Тэгэхэд Монголд жилд ганц удаа л хураадаг. Нутгийн иргэд нь их энгийн цайлган сэтгэлтэй юм шиг санагдсан. Бээжинд бол хэцүүхэн л ааштай хүмүүс их байдаг шд.
Шинэхэн жимсийг хаанаас л бол хаанаас авч идэх боломжтой байсан ба үнэ ч хямд. Ямар ч нэмэлт зардал шингээгүй байдаг байх л даа. Эндээ тарьдаг болхоор тэр байх даа. Одоо ч гэсэн жимснийх нь хазхад асгарах шүүс нь бодогдоод уур хүргээд байна шүү ккк 
Хайнанд очоод миний хийсэн хамгийн том ажлуудын нэг нь энэ өдөр болж өнгөрсөн юм. Тэр бол далай доорх амьралтай танилцах. Аймаар том нэр өгцөн байгааз. Энд очоод нэг мөрөөдлөө биелүүлэн нь далайн шумбах байсан юм. Дээрх зурган дээр би хувцасаа өмсчихөөд далайруу авч явах завиа хүлээж байгаа юм.Далайд шумбахад их хэцүү юм байна лээ. Эхлээд хувцасаа тааруулж өмсөөд бүх хэрэгсэлээ шалгаж бэлдэсний дараа жижиг завиар шумбах газраа очино. Яг шумбах газар нь том завь байдаг юм билээ. тэнд нь ахн шумбаж байгаа хүмүүс бэлтгэлээ хийдэг. Бас усан доор хоорондоо ойлголцох дохио зааж өгдөг. Хэд хэд туршиж үзсэний дараа жингэхэнэ шулбалтандаа орно. Амьсралж сурах нь их хэцүү юм билээ.
Далайн эргээр дүүрэн хясаа дун далайн од гээд л далайн амьтадын ясыг зардаг. Том жижгээсээ хамаараад янз янзын үнэтэй. Том нь бас хөрхөн үнэтэй. Би нэг том далайн хясаа бас нэг том дун, толгой шиг том далайн од авсын тэгсэн чинь Хайнаны гааль дээр хураалгацан ккк. Шатсышд. Энд тэндгүй зараад л байхаар нь юу ч бодоогүй авсын тэгсэн чинь яг хэлээр гарах болсон чинь ховор ан амьтаны тоонд ордог гээд гаргадаггүй шүү. Юу хийж хаана тавьхаа хүртэл бодчихсон байсан болхоор үнэхээр харамсалтай байсан шүү. Хойшид өвөрмөц зүйл худалдаж авч байгаа бол хил гааль-г сайн бодож асууж үзэх л хэрэгтэй юм байна лээ.
What I wore
Swimsuit-Roxy, Caftan-French connection, Shade-Korean unknown brand, Earing-F21, Cuff-Hong Kong unknown brand, Flip flop-Chanel, Hat-F21
What I ate
Тэр орой Pizza Hut-д хоол идсэн. Далайн эргийн хотын салбар болоод ч тэрүү далайн амьтад ургамлаар их хөөрхөн тохичуулсан байсан.
Энд тэндгүй л ургамал ногоотой, Тэд нар нь ч бас сайн ургсчих юм.
Би өөрийхийгоо алдаагүй байсан бол бас яг энгээл гэрээ тохижуулах байсын хммм
Хайнанд ер нь дан далайн хоол жимс идэх төлөвлөгөөтэй очсын. Тийм болхоор шинэхэн яргай загасны салат, яргай загасны пицца авсан.
Тэгээд буцасхаа бас сэтгэл цадахгүй 2 жижиг пицца авч яваад байгаамаа ккк Ер нь бол би нэлээн хөөгөөд жин нэмээд ирсэн шүү ККК

Shumbah bas ih zorig oroh bhaa. Bi bol aigaad chadahgui l bsan bh daraa n teed shumbadag bj gej bodood l kkk. sonirholtoi huurhun yumaa jijighen yumiig ch gesen sonirholtoi talaas n harj chadah yum mundag gedeg n
ReplyDeletesonirholtoi sanagdlaa, bas ih taalagdlaa
ReplyDelete