Day 2
Дараагийн өдөр нь далайн эргийн хажууд буудалд байрлаж яван явтлаа тэндээ байрласан. 2 дахи өдөр нь Хайнан арлаас холгүй байрлах хааш хаашаа 9км2 талбаалбаатай бяцгаан сармагчингийн аралруу аялсан. За 2 дахи өдрийн тэмдэглэлээсээ сонирхуулая./эхний өдрийг уншхийг хүсвэл энд дараарай/
What I saw
Энэ буудал өрөөнийхөө тагтний хаалгаар шууд цэцэрлэгт хүрээлэнрүүгээ, усан бассенруугаа гарч болдог их гоё. Цэцэрлэгт хүрээлэнд нь өнгө өнгийн цэцэг алаглаад л...
Хажуудаа далайтай болхоор ч тэрүү өдрийн цагаар бассенд нь ямар ч хүн байхгүй болчино. Бассений ус нь халуун талдаа. Өдөржин наранд байгаад л тэр байхдаа. Сэлхэд их хэцүү, бүлээн усанд сэлхэд бие нозоороод хэцүү байдаг шдээ тэ?. Харин орой болход энэ хавь битүү хүнтэй болчихно. Яагаад гэвэл далан эргийг оройн 10 цаг гээд хаачихдаг. Тэр нь жоохон тэнэг санагдсан. Орой далайн эргээр хосоороо алхах уул нь их романтик шд тэ. Өөр оронд бол далайд орох цаг нь чөлөөтэй байдаг даа. Тэгэхээр Хятдад комнизомын дарамт байсаар л байгаагийнх л байх. Тэгэхдээ энэ бүс нутгаа аялал жуулчлалын бүс болгох гэж хэрэндээ л их хичээж мөнгө хаяж байгаа нь илт харагдсан.
Тэр ард нь байгаа хаалга манай өрөө байна. |
I'm wearing my favourite cateye sunglass. |
Энэ бол Сармагчингийн арал дахи хоолны газар.
Сармагчингийн арал нь гоё ч юм шиг аймаар ч юм шиг. Энд тэндгүй тэд нар нь үсчээд л. Тэгээд дээр нь аймаар хулгаач. Торонд юм хийж орвол сэмхээн их сурамгай цоолоол дотрох юмыг нь авчихна. Ундаа ууж явбал бас булаана. Ер нь юм идэх их хэцүү юм байна лээ.
Энэ хүүхдээ тэвэрсэн сармагчин минийй чихрийг булаасан. Хүүхдээ нэг гараараа тэврээд нөгөө гараараа мод дамжиж ирээд булаачиж байгаа байхгүй юу. Одоо эргээд болхоор хөлөөрөө л булаасан болж таараад байгаа юм. Би ч айж сандраад тухайн үед юун тэрийг харах. нээрээ нэмэж хэлхэд сармагчин хэдий чинээ улаан нүүртэй үрчгэр царайтай байх тусмаа царайлагт тооцогддог гэсэн шүү. ХАХАХА
Сармагчингийн арал дээр очихдоо завиар ирсэн бол буцахдаа агаарын дүүжингээр явсан. Сайхан сэрүү татаад л. Дээрээс халуун орны байгал бас Хятдын загасчидийн амьдралыг харах боломжтой байлаа. Аан энэ хад эмэгтэй хүнтэй адилхан байгааз?
Үсээ задгай тавьсан эмэгтэй хүн шиг санагдсан. |
What I wore
80 жилийн өмнө ZARA-н хямдралаар Бээжингээс авч байлаа. Хуучраад байнаа бас. Цацгууд нь унах гээд хайр халамж хэрэгтэй болчоод байгаан. Гоё цүнх шүү. Даанч жоохон зай багатай. |
Энэ хөөрхөн гүзээлзгэнэтэй Bra-г манай дүү намайг явхаас яг нэг хоногийн өмнө надад явуулсын. Мэдрэмжтэй явуулсан шүү чи. Ингээд байвал юу гэж зодхов дээ муу дүүгээ KKK lol |
Сүүлийн үед F21-н Accessories-д дурлаад байгаа чанар нь ч бас сайн. Ер нь тэднийх гоёл чимэглэлээрээ дэлхий даяар алдартай. |
What I ate
Сармагчингийн арал дээр байсан хоолний газар. өөрсдөө сонголтоо хийж иддэг хоолтой. Миний сонгосон хоол бол шинэхэн далайн сам хорхой. Ер нь энд жимс далайн хоол л идэх хэрэгтэй. Хамгийн шинэ хамгийн тэжээлтэй. Монголоос ийм шинэ сайхан нь олдох нь ховор шүү дээ.
looks like you had an amazing time!
ReplyDeleteHey dear! I am having an amazing giveaway on my blog. Please check it out! You can win trendy shoes and 100$ coupon :)
<3 Una