5 days 5 looks 1 girl/ Day 1



Сайн уу? Залуусаа, Наадам сайхан уу? Наадмын 5 хоногийн амралтаа хэрхэн өнгөрөөснөө хуваалцая гэж бодоод цуврал рост хийхээр шийдээд сууж байна.

Day 1
Хайнанаар аялсан эхний өдөр. Хайнанд их эрт харанхуй болдог юм байна лээ. Орой 9 цагийн үед онгоцноосоо буусан чинь тас харанхуй. Халуун бүгчим агаар л угтсан. Шууд л үс буржыж байгаа юм чинь. Тээд тэндээсээ автобусаар 1 цаг хэртэй явж буудалдаа ирсэн. Миний очсон газар бол ууланд байрлах халуун рашаан бүхий амралтыг газар байсан. Эхний өдөр халуун рашаанд орж оройн хоол идсэний дараа далайн эрэг дээр байрлах өөр буудлын зүг гарсан. Халуун рашаан дээр юу хийснээ харуулая :)

What I saw:


 Надад буудлын өрөөний энэ хэсэг хамгийн их тааладсан. Гаднаас өрөөнд орход шууд унтлаганы өрөө тээд үргэлжлээд банны өрөө байсан. Ямар ч тусгаарлалт байхгүй. Банны өрөөнд нь баннаа доошоо шигтгэж хийсэн нь SO COOL бас нэн күүл зүйл бол баннаас гарч буй ус нь халуун рашаан гээч.


 Банны өрөө цааш үргэлжлээд тагтан дээр гардаг. Хүн явсан ч халхалхаар өндөр ургамалууд байсан ч хөшгөө ичээд бүтэн нээж чадаагүй. Нэвт харагдхаар юм байна лээ. Усанд орж байгаа нь, унтаж байгаа нь гээд л. Тагтан дээр бас амарч болхоор хөөрхөн хөөрхөн буйдангууд тависан байсан. Бас тагтныхаа доор загас яст мэлхий бүхий цөөрөмтэй. Би анх удаа л удвал цэцгийг бодитоор нь харсан. Үнэхээр л үлгэр, домогт гарахаар л цэцэг юм билээ.





 Буудлын эргэн тойрон рашаан устай бассентай. Халуунд нь орж чадахгүй хүмүүс бол хөрсөн усанд нь орж бас гулгуураар гулгаж тоглож болно.
 Жоохон яваад л амарч хэвтэж болхоор жижиг жижиг сүүдрэвчтэй, тэндээ том ортой.


Энэ мэлхийн гэрэл их таалагдсан юм тээд зургийг нь авсан. хөөрхөн байгааз дээ.

Бананыг ингэж ургадаг гэж ерөөсөө бодоогүй шүү.

Энэ бол яг халуун рашааны хэсэг. Энд тэндгүй загас жараахай, цэцэг навч болсон газар жижиг жижг баннд халуун рашаанаа хийж дотор нь хүнд хэрэгтэй эмийн ургамалаар хандалсан байдаг юм байна лээ.

 Гадаа 33градусын халуун байхад газраас 57 градус халуун гараад 37-42 болж хөрдөг халуун усанд орох ч бас чанга юм байна лээ шүү. Минийй лав толгой дайвалзаад л байсан. Тэгэхдээ халуунаас нь хүйтэн хүртэл нь зөв орох хэрэгтэй гэсэн. Халуун хүтэн гэж орж болохгүй. Халуунууддаа ороод бүлээнүүддээ ороод хамгийн сүүлд нь хүтэн рашаандаа ордог юм байна лээ. Халуун болхоор гадаадын жуулчид багатай дотоодын жуулчид ихтэй байсан. Энэ үнэ нь дотоодынхондоо зориулагдсан арай хямд байх давуу талтай юм байна лээ шүү.


 Жишээ энэ гэхэд 37-42 градусын халуунтай үе мөчинд сайн рашаан байна. Рашаан болгон нь өөр өөр загварын баннтай ба маш олон төрөл байна. Сүүтэй, винотой, архитай, сарнайтай, эмын ургамалтай гээд л.


What I wore:
 7 сар бол Хайнаны хамгийн халуун улиралын нэг юм байна лээ. 32-33 градусын халуунд явж байлаа шүү дээ. Тэгэхдээ чигтэй болхоороо наадад бол гайгүй л санагдсан. Хөлрөөд л явлаа. Халуун орон болхоор аль болох тод өнгөтэй хувцас авч явахыг хичээсэн.

 Өргөн өндөр суулттай өмд-H&M , Нөгөө Sheer top-г л яг өмсдөг газар байлаа Beijing Night market-с авсан цамц, Bikini-River, торон шаахай-Forever 21, ээжийн хуучны цүнх, Shade-H&M, Accessories-F21
Цэвэр даавуун материалтай их гоё өмд, өөрөөсөө бор арьсан бүстэй ирсэн ч би тод шар бүс сонгосон юм.









This entry was posted on Monday, July 16, 2012 and is filed under ,,. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

Leave a Reply