Inspiration/ Гандан

Та нар ойрд гандан орсон уу? Би лав нэлээн удаан ороогүй байсан юм билээ. Тээд очсон чинь нэг л тайван амгаланг мэдэрсээн. Сонгуулын өдөр гээд хүмүүс амарсан байсан болоод ч тэр үү? Нэг л сайхан сэлүүхэн байсан. Нэг л их уур бухимдалтай болсон өнөө үед амар амгалан байдалд хааяа нэг өөрийгөө аваачих нь чухал шүү. Миний хувь сонгох эрхээ эдлэхээр олгогдсон амралтын өдрийг сайхан өнгөрөөлөө Ганданд. Ганданд нь ямар ч ном хураагүй лам нар нь байсангүй, байгаад бас уншиж байсан ч би ямар ойлгох биш зүгээр л сэлүүхэн сайхан инергитэй газраас сайхан мэдрэмж авлаа. Та нар ойрд гандан гараагүй бол нэг гараарай, Тагтаа ч болтугай хооллоорой.





Өглөөхөн нь л модний үр салхинд хийсээд ам хамарлуу орчих гээд уур хүргээд байсан чинь тайван болчихсон чинь нөгөө модны үрнүүд сайхан харагддаг юм байна. Зун цас орж байгаа ч юм шиг. Амар амгаланг хайхдаа чимээгүй газар хайх биш дотроосоо дотоод ертөнцөөсөө л хайх ёстой юм байна гэж бодсоон.
 Дээврийн гоё гоё хээнүүдийн гадуур нь тор татчихсан байдаг юм байна лээ. Авчихвал ямар гоё харагдах болоо?
 Та нар Ганданд эвтэй дөрвөн амьтан байдаг гэдгийг мэдэх үү? Би лав сая л мэдсэн. Модны ард наах хөөрхөн нуугадцан байсан.



 Энд байгаа бүх л хүмүүс аз жаргалтай байгаа юм шиг санагдсан. Мэдээж зовсон хүн зорьж ирсэн л байгаа. Тэгэхдээ л бүгд сайхан юмс бодсон нь гарцаагүй.




This entry was posted on Friday, June 29, 2012 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

3 Responses to “Inspiration/ Гандан”

  1. saihan zurguud bnaa, nadad deever, haalga, nisch bga shuvuunii zurag ih taalagdlaa :) tnk u

    ReplyDelete
  2. Huurhun iin. Buh yumnaas taashaal avch sonin sodon yum hardag saihan yumaa. Teed avsan zurag bolod bichsen zuils n uneheer setgeleesee bugud medremjtei bnaa. Uneheer goy

    ReplyDelete