сайн уу? Залуусаа, Celine-ны металл өсгийтэй сандалыг харсан цагаас хойш л дуралчихсан. Их энгийн сандаль мөртлөө өсгий их COOL болгож байсан. Тэгээд л ийм сандальтай болох юмсан гэж бодож явлаа. Тэгээд энэ санааг олсон юм. Та нар ч бас туршаад үзээрэй. Celine-ныхаас ч гоё болох болно. Яагаад гэвэл чи өөрөө хийсэн болхоор кккк
| Celine |
Бидэнд юу хэрэгтэй вэ?
- Томхон лааз 2ш
- Хэв амчмаар тугалган цаас
- Биетэйхэн үлгэр хийх цаас
- Бусад багаж
Тугалган цаасаараа гутлынхаа өсгийг бүрээр түүнээсээ хэв авна. Тэр хэвээ хатуухан цаасан дээр тавиад үлгэр хийнэ.
Гэрийнхээ ойрын дэлгүүсээс энэнээс өөр том лааз олоогүй юмаа. Та нар чадвал бүүр томыг олоорой. Өсгийг нь бүтэн бүрж болхоор тийм том.
Лаазаа сайтар угаагаарай. Бүх тосыг нь алга болтол. Тэгэхгүй бол загасны үнэр үнэртээд л... Тэрнээс гадна сайн наалддаггүй юм билээ. Тэгээд хаттал нь арчаарай.
Авсан үлгэрээ лаазан дээрээ тавиад нямбай буулга. Буулгаж авсаныхаа дагуу цэвэрхээн хайчил. Их амархан, лааз чинь их зөөлөн байдаг юм билээ.
Лаазан дээрээ буулгасан хэвээ хоёр талаар наалддаг лентээр наа. Тэгээр наад талыг нь хуулж авхаасаа өмнө лаазаа дугуй болгож хэвшүүл.
Тэгээд хэвээ өсгийн дээрээ сайтар наа. Лааз чинь өөрөө их сонирхолтой хээтэй байдаг юм билээ. Энэ ар талыг нь хар л даа.
Хажуу тал нь бас гоё хээтэй. Уул нь бүүр том лааз олсон бол бүтэн бүрэх байсан юм.
Хэрвээ том олдохгүй бол ингээд л хийчхэж болох л юм байна лээ. Дотор талыг нь угаасаа харж чадахгүй юм чинь. Гол нь эргээд хууларчихаж магадгүй учир гуталчинд өгч ёайтар тогтоолгосон нь дээр шүү.
Би л хувьдаа жижиг жижиг шар гоё хадаас олхоороо хадуулна гэж бодож байгаа. Тэгэхдээ олтлоо өмснөө. ккк
сайхан санаа бн. дээр үед аав ээжийн туфлын өсгийг төмрөөр бүрж өгдөг бсан санагдчлаа. гэхдээ ингэж наахгүйгээр том лааз олоод зөрүүлээд бахиар чимхвэл илүү бөх болох нээ. хэдхэн улирал трэнд болох үнэтэй сандаал авснаас ингээд өмсүүл күүл юм, гол нь хандмэйд блхоор. (*^_^*)
ReplyDeletesaihan sanaa b. ta nat eostoi creative umaa. urt ubkan deer chin goe baisan bh daa. butneer n tavisan bol kkk . neeree zagasaa yasan?
ReplyDeletezagasaaraa oroin hool hiij idsen kkk, 2l ushiigeel tums luuvan tom tom hercheed italy hoolnii amtlagchaar amtlaal saihan tungalag shol hiisen. yag ayagalahdaa nuguun songino hiisen. bas shinehen zagasan talhiig deer n tsutsgii durheed sharh shuugeend hiij suhari beldsen. husvel turshij bolno shuu. zunii saihan hongon hool shuu :)
ReplyDelete